Гуравдугаар сарын наймны өдөр эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх, Францын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн 150 хүн Парис дахь Луврын музейд байх Мона Лизагийн өмнө цугларчээ.
Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн эрхийнхээ төлөөх тэмцэлтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлж, хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлж буй Францын тэтгэврийн шинэчлэлийг шүүмжлэх зорилгоор 150 хүн цугларсан гэж Францын "Хөдөлмөрийн бүх нийтийн холбоо" үйлдвэрчний эвлэл мэдэгдсэнийг Франс Пресс агентлаг дамжуулсан байна.
Энд дуулгахад, нэгдүгээр сарын дундуур Францын Ерөнхий сайд Элизабет Борн тэтгэврийн шиэнчлэлийн төслийг танилцуулсан бөгөөд энэ төсөлд 2030 он гэхэд тэтгэврийн насыг 62 -оос 64 болгон нэмэгдүүлэх талаар тусгажээ. Түүнчлэн тэтгэврийн доод хэмжээг нэмэхийн зэрэгцээ төрөл бүрийн салбар дахь тэтгэврийн тусгай горимыг цуцлахаар заасан байна. Францад эмэгтэйчүүд жирэмсний амралт авснаар ажил хөдөлмөр эрхлэх нь түр зогсож, улмаар эрчүүдтэй харьцуулахад бага тэтгэвэр авдаг байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |