Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Клара Цеткиний санаачилсан Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
2023-03-08

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Манай улс зэрэг зарим оронд энэ өдрийг цэцэг жимсэнд бялхаж өнгөрүүлдэг бол үнэндээ энэ өдөр хүйсийн тэгш байдлыг хангах шаардлагатайг дэлхий дахинд сануулах нэг өдөр юм. 

 

Түүхийн эхлэл

Клара Цеткин. Энэ бол өдгөө дэлхийн олон оронд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дугарах, тэмцэх өдрийг санаачилсан эмэгтэй. Тэрбээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэмдэглэхийг 1910 онд санал болгож байлаа.

 

1908 онд Нью-Йорк хотноо 15 мянган эмэгтэй гудамжинд жагсав. Тэд ажлын өдрийг багасгах, цалин нэмэх, сонгуульд оролцох эрхтэй болгохыг шаардаж байлаа. Үүнээс жилийн дараа Америкийн социалист нам хоёрдугаар сарын сүүлийн нам гарагийг Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр болгох санал гаргасан байна. 

 

1910 оны наймдугаар сард Германы социал-демократ зүтгэлтэн Клара Цеткин Копенгагенд болсон бага хурлын үеэр эмэгтэйчүүдийн тэгш эрх, тусгаар байдлын төлөөх Олон улсын тэмцлийн өдрийг бий болгох санал гаргажээ. Энэ саналыг 17 орны оролцогчид бүгд санал нэгтэйгээр дэмжсэн байна.Улмаар 1911 онд энэ өдрийг анх Герман, Австри-Унгар, Дани, Швейцарт тэмдэглэн өнгөрүүлжээ. 

 

Гуравдугаар сарын наймныг сонгосны учир  

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр үүсэх түүхийн эхлэл болсон Нью-Йорк хотын жагсаал хоёрдугаар сарын 28-ны өдөр болжээ. Харин Клара Цеткин Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй болохыг санал болгосон ч тухайлсан өдрийг санал болгоогүй аж. Ингээд Германд эмэгтэйчүүдийн өдрийг анх тэмдэглэхдээ 1848 оны Пруссийн хувьсгалд зориулж гуравдугаар сарын 19-нд тэмдэглэсэн бол бусад орнуудад гуравдугаар сарын 2, 9, 12 , түүнчлэн тавдугаар сарын 2, 12-ны өдрүүдэд ч тэмдэглэн өнгөрүүлж байжээ. 

Харин чухамхүү гуравдугаар сарын найман гэсэн өдөр Орос улсаас гаралтай аж. 1917 оны энэ өдөр (хуучин тооллоор хоёрдугаар сарын 23) Петроград хотын нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд "Талх, энх тайван!" гэсэн уриатай жагссан нь хувьсгал болон өрнөжээ. Долоо хоногийн дараа эзэн хааныг хаан ширээнээс нь буулгасан байна. 

 

1975 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей гуравдугаар сарын наймны өдрийг бүхий л салбар дахь эмэгтэйчүүдийн ололтыг тэмдэглэх, тэгш бус эрхийн төлөө тэмцэх өдөр болгон тунхаглажээ.

 

Мартын 8-ны өнгө болон улс орнуудад энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ? 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өөрийн гэсэн өнгөтэй. Энэ өдрийн бэлгэдэл өнгө нь нил ягаан.

Нил ягаан өнгө давуу тал, шударга ёсыг бэлгэддэг тул Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн бэлгэдэл өнгө болгосон юм.  

Тэгш эрхийн төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болгон энэ өнгийг ашиглах саналыг 1908 онд Британийн Эмэгтэйчүүдийн улс төрийн холбоо санал болгожээ. 

 

Орос болон Монголд Мартын 8 амралтын өдөр байдаг. Энэ өдрөөр Орост болон Монголд эмэгтэйчүүдэд бэлэг, цэцэг өгч, баяр дагасан бараа бүтээгдэхүүний худалдаа эрс өсдөг байна.Хятадад эмэгтэйчүүдийн ажлын цаг 8 биш 4 цаг үргэлжилдэг бөгөөд энэ нь гэхдээ хуулийн дагуу биш БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс гаргасан зөвлөмж төдий тул зарим ажил олгогчид энэ зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй аж. АНУ-д гуравдугаар сарын эмэгтэйчүүдийн түүхийн сар гэж тооцдог. Жил бүр Ерөнхийлөгч нь мэдэгдэл хийж, Америкийн эмэгтэйчүүдийн ололт, хувь нэмрийг онцолдог байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Орос Монголоос өөр тэмдэглэж архиддаг улс дэлхийд өөр байхгүй.....
2023-03-09
Аавын талыг АВГА Ааваас тань дүү бол БАГА АВГА Ааваас тань ах эгч бол ИХ АВГА Ээжийн талыг НАГАЦ Ээжээс тань дүү бол БАГА НАГАЦ Ээжээс тань ах эгч бол ИХ НАГАЦ Авга, нагацын хүүхдүүд таны хувьд ҮЕЭЛ Үеэлийн хүүхдүүд таны хувьд ХАЯАЛ Хаяалын хүүхдүүд таны хувьд ҮЕЭНЦЭР Үеэнцэрийн хүүхдүүд таны хувьд ХАЯАНЦАР Таны эмэгтэй дүүг ЭГИ гэж нэрлэнэ Таны төрсөн ах дүүсийн хүүхдүүд таны хувьд БҮЛ ДҮҮ Таны хүүгийн хүүхэд таны хувьд АЧ Ачийн хүүхэд таны хувьд ЖИЧ Жичийн хүүхэд таны хувьд ГУЧ Таны охины хүүхэд таны хувьд ЗЭЭ Зээгийн хүүхэд таны хувьд ЗЭЛ Өвөөгийн аавыг БУУРАЛ ӨВӨӨ Буурал өвөөгийн аавыг ӨНДӨР ӨВӨӨ Өндөр өвөөгийн аавыг ТЭРГҮҮН ӨВӨӨ Тэргүүн өвөөгийн аавыг ЭЛЭНЦ ӨВӨӨ Элэнц өвөөгийн аавыг ХУЛАНЦ ӨВӨӨ гэнэ. Ахтай тань гэрлэсэн эмэгтэйг БЭРГЭН ЭГЧ Дүүтэй тань гэрлэсэн эмэгтэйг БЭР гэнэ Эгчтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН АХ Дүүтэй тань гэрлэсэн эрэгтэйг ХҮРГЭН ДҮҮ гэнэ Нэг дэх гэрлэлтийг АРИУН ГЭР БҮЛ Хоёр дахь гэрлэлтийг ЭВЛЭГ ГЭР БҮЛ Гурав дахь гэрлэлтийг ХОЛИОН ГЭР БҮЛ Үүнээс цааш байвал ЗАВХУУЛ ГЭР БҮЛ гэнэ.
2023-03-08
Зочин:
Архидах өдөр нэгээр нэмж өгсөнд нь үү.
2023-03-08
Кларад баярлалаа
2023-03-08
Зочин:
Архидах өдөр нэгээр нэмж өгсөнд нь үү.