Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Иран дуунаас хэт хурдан баллистик пуужин бүтээснээ зарлалаа
2023-03-07

Иран улс хөдөлгөөнт тэнгисийн тээврийн хэрэгсэл устгах, дууны хурднаас найм дахин хурдтай нисэх чадвартай дуунаас хэт хурдан пуужин бүтээснээ зарлажээ. Fars агентлагийн мэдээлснээр, Тегеранд болсон арга хэмжээний үеэр Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Мухаммед Бакыри энэ талаар мэдэгдсэн байна. 

 

Иран улс дуунаас хэт хурдан пуужинг амжилттай туршсан гэж Мухаммед Бакыри мэдэгдээд энэ төрлийн пуужинтай гурван орны нэг нь Иран боллоо гэж онцолжээ. Түүний өгүүлснээр, баллистик пуужингийн хурд нь дууны хурднаас найм дахин их, тусгал нь 1500 км аж. Зэвсэглэлдээ ийм пуужинтай болсноор 1000 хүртэлх километрийн радиуст тэнгист аюулгүй байдлын бүс байгуулах боломжийг өгнө гэж Мухаммед Бакыри мэдэгджээ.

 

Гэхдээ тэрбээр ийм пуужингуудыг хэзээ, хаана туршсан талаар мэдээлэл өгөөгүй байна. Өмнө нь, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ираны Исламын хувьсгалын харуулын корпусын Агаарын цэргийн хүчний командлагч генерал Эмир Али Гажизаде Иран шинэ баллистик пуужин боловсруулсан хэмээн мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Цэрэнпунцаг:
Бид ядаж шуудай хийж сурах хэрэгтэй.!
2023-03-08
Zack:
Sda hurdan mongolruu turshilt higed toriin ordonruu 1big harchiasai pizda
2023-03-08
Уншигч:
Бүх технологийг нь оросууд л өгдөг шд, булангийн орнуудын тогтворгүй түгшүүртэй байнгын дайнтай байдалд орос л буруутай, хойд солонгос иран 2 т орос л цөмийн технологио суурьшуулсан, 2 солонгос 2 германыг орос л тасалж 2 хуваасан, монголыг бараг 5, 6 хуваасан.
2023-03-08