Германы төрийн албан хаагчид эсэргүүцэлд нэгдэж, ажил хаяна гэж мэдэгджээ

img

Германы төрийн албан хаагчид цалин нэмэхийг шаардан, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Гуравдугаар сарын зургааны өдөр болсон энэ үйл явдлын талаар Германы DW агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, төрийн албан хаагчид бамбар, утаа гаргах хэрэгсэл болон лоозон барин алхаж, цалин нэмэхийг шаардсан бөгөөд энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Берлин хотод хоёр өдрийн ажил хаялт зарлана хэмээн мэдэгджээ. Энэ ажил хаялтад 7000 орчим хүн нэгдэж болзошгүй, тэр дундаа ус цэвэршүүлэх, ус дамжуулах станцууд зэрэг нэн чухал байгууллагуудын ажилтнууд ч нэгдэнэ гэж анхааруулсан байна.

 

Энд дуулгахад, Германд сүүлийн үед энэ төрлийн эсэргүүцлийн арга хэмжээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм. Хоёрдугаар сарын дунд үеэр гэхэд л Германы долоон нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, 2300 нислэгийг цуцлаж байлаа. Нисэхийн салбарынхан цалин нэмэхийг шаардан ийнхүү ажил хаясны улмаас 300 мянган хүн товлосон цагтаа аялалд гарч чадаагүй байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уншигч:
Орос цэргийн улыг долоож, хүүхдийг нь төрүүлсэн цагтаа л уйлж гашуудаж, сайхан цагаа дурсацгаах биз ээ, санхүүжилтийг нь сайтар нягталбал хуучин зүүн германы үеэс улбаатай оросын Кгб н гар хөл, валют байгаа нь маш ойлгомжтой, хэдэн үеэр нь ухаан санааг нь хордуулчихсан, орос ялагдлаа хүлээхээс нааш хор нь гарч дуусахгүй, хүний шунал гаж зуршил 2 р нь нээнтэглээд л бодлогын үрээ цацсаар байх болно.
2023-03-08
Зочин:
Герман , англи , франц , итали хямраад ард түмэн нь жагсаад байдаг.Төр нь ард түмэндээ өгөхгүй мөнгөө дайнд хандивлаад байдаг.Тэгээд нэг өдөр том бослого гарах байх даа.Америкт ч дайныг санхүүжүүлж байгааг эсэргүүцэж жагсаж байх юм.
2023-03-08