Швейцарын Toblerone шоколад үйлдвэрлэгч Америкийн Mondelez компани хагас зууны туршид бүтээгдэхүүнийх нь таних тэмдэг болж байсан логог өөрчилж, Альпийн Маттерхорн оргилын дүрсийг цаашид байршуулахааргүй болжээ.
Tobler шоколадны үйлдвэрийг Эмил Бауман болон Теодор Тоблер нар 1899 онд Бернд үүсгэн байгуулсан аж. 1909 онд патентлагдсан шоколад болон гурвалжин хайрцгийг бүтээхэд гагцхүү Маттерхорн оргилын дүрс ихээхэн санаа өгсөн гэдэг.
ВВС агентлагийн мэдээлснээр, 2017 онд Швейцарын эрх баригчид шинэ журам гаргаж, тус улсын нутаг дэвсгэр дээр 100 хувь бэлэн болж, үйлдвэрээс гардаггүй бүтээгдэхүүнүүд Швейцарын дурсгалт газар болон бусад үндэсний бэлгэдлүүдийн дүрсийг сав баглаан дээрээ ашиглах боломжгүй болсон юм. Харин Toblerone-ий тухайд, 2023 оны сүүлээс эхлэн шоколадны үйлдвэрийн ихэнх хэсгийг Словак руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа тул Альпийн нурууны оргилыг бэлгэдэл болгон ашиглах боломжгүй болж байгаа аж.
Сүүлийн 30 гаруй жилийн туршид энэ шоколадыг Швейцарт үйлдвэрлэж байгаа ч 2012 оноос эхлэн энэ брэндийг эзэмших болсон Америкмийн компани үйлдвэрлэлийн явцыг өөрчлөхөөр төлөвлөж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |