Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Эрчим хүчний систем чадлын дутагдалд орсон тохиолдолд өнөөдөр буюу 2023 оны 12-р сарын 27-ны лхагва гарагт хязгаарлалт хийж БОЛЗОШГҮЙ байршлыг танилцуулж байна.
Эрчим хүчний систем чадлын дутагдалд орсон тохиолдолд өнөөдөр буюу 2023 оны 12-р сарын 27-ны лхагва гарагт хязгаарлалт хийж БОЛЗОШГҮЙ байршлыг танилцуулж байна.
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалин хөлсөө нэмэгдүүлэх асуудлаар ажил олгогчдод шаардлага хүргүүлэх талаараа мэдээлэл хийлээ. Ажилчдын төлөөлөл "Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт 2000 гаруй ажилтан ажилладаг. Эдгээр ажилчдын 70 хувь нь мэргэжлийн инженер техникийн ажилчид байдаг. Гэтэл үүний 800 гаруй хүн нь 650 мянган төгрөгөөр цалинждаг. Энэ асуудлаас болэ манай салбар хүний нөөцийн хомсдолд орж, амьдрах эрхийн баталгаагүй болж байна" гэж байлаа.
Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 250 хүний суудалтай Соёлын төв барихаар тендер зарлалаа. Тус Соёлын төвийг улсын төсвийн 2,868,900,000 төгрөгөөр барих аж. Он дамжин хэрэгжих тус төслийг ирэх онд санхүүжүүлэх төсөвт өртөг нь 1,434,450,000 төгрөг байна.
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар болжээ.
Манай улсад аргын болон билгийн тооллын шинэ жилүүдийн аль алийг нь хүндэтгэн улс даяараа тэмдэглэдэг боловч аргын тооллын шинэ жилийг шинэ жилийн баяр хэмээн нэрийддэг. Зарим улс оронд энэхүү баярыг хэрхэн тэмдэглэдэг болон он солигдох мөчид юу хийдэг уламжлалтай талаарх мэдээллийг хүргэе.
Агаарын чанарын мэдээгээр яг одоо МҮОНТ, нэгдүгээр хороолол орчимд бохирдолтой буюу улаан түвшинг зааж байна.
Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна.
Улаанбаатар хотыг утаанаас салгах, гэр хорооллын айл өрхийг хямд өртөгтэй, чанартай сайжруулсан түлшээр хангах эрхэм зорилготойгоор байгуулагдсан Тавантолгой түлш ХХК таван жилийн хугацаанд нийслэлийн агаар, орчинд олигтой ахиц дэвшил авчирсангүй. Харин ч төсвийн асар их хэмжээний хөрөнгийг үргүй зарж, эцэстээ өөрсдийгөө шагнасан, хувийн данс руу мөнгө шилжүүлсэн зэргээр төсвийн хөрөнгөөр туйлсан баримт нь ил болов.
Эрчим хүчний систем чадлын дутагдалд орсон тохиолдолд өнөөдөр /2023.12.26/ хязгаарлалт хийж БОЛЗОШГҮЙ хэрэглэгчдийн байршлыг танилцуулж байна.
ЭХЭМҮТ-ийн эмч А.Оюунчимэг: Сүүлийн үед дэгдсэн томуу, томуу төст өвчнөөр халуурах шинж тэмдэг их байна. Хүүхэд халуураагүй байсан ч орчны сонирхол сул буюу идэвхгүй байх, сульдах мөн хоолонд дургүй болох нь тухайн хүүхдийг өвдсөнийг илтгэнэ" гэв.
ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудал болон халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, шинэ жилийн баяртай холбоотойгоор хоол хүнсний аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бага ангийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлж байгааг дуулгалаа.
Сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур ОЖД-аас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 3– 5°С-аар хүйтэн байх ба сарын дунджаар нь аваад үзвэл нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, харин төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД-аас хүйтэн, говь талын нутгаар дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна.
Цаг агаарын нөхцөл байдал, хэт хүйтрэл, томуу, томуу төст өвчний улмаас ЕБС-ийн сурагчдын хичээлийг цахимаар оруулах тушаалыг БШУ-ын сайд өчигдөр гаргасан билээ. Эл тушаалаар бага, дунд ахлах ангийнхан цахимаар хичээллэж эхэлсэн билээ. Харин цэцэрлэгийн тухайд эцэг эхчүүд өөрсдийн саналаар хүүхдийг явуулах эсэхээ шийдэж байгаа. Уг асуудлаар бид БЗД-ийн 16-р хорооны 53 дугаар цэцэрлэгт хүүхдүүдийн ирц болон бусад зүйлийн талаар тодруулахаар зорилоо. Өглөөний 07:40 цагийн үед бэлтгэл, ахлах, бага ангиудад 1-2 хүүхэд л сууж байв. Тус цэцэрлэгийн багш М.Насангаас хүүхдүүдийн ирц мэдээллийн асуув.
Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн "Бор хавтгай" гэдэг газарт ачааны автомашин онхолдож, нэг хүн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ.
Өнөөдөр эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийх байршлуудын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс гаргажээ.
Малчдын төлөөлөл: "Төв аймгийн Баянхангай сум буюу хуучнаар Атрын сангийн аж ахуйн газар нутгийн 1,200 га газарт махны үйлдвэр барих асуудал хөндөгдөөд нэлээд удлаа. Үүнийг малчид эсэргүүцэж, өнгөрсөн долдугаар сараас хойш гарын үсэг цуглуулсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал таван хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, 500 га газарт махны үйлдвэр барихаар шийдвэрлэсэн" гэв.
Бүх нийтийн амралтын өдрүүдэд үйлчилдэггүй дугаарын хязгаалалт энэ сарын 29-ны нийтийн амралтын өдөр үйлчлэх юм байна.
Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилын үйлдвэрийн агуулах шатжээ.