Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд өнөөдрөөс эхэлж байна.
Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцал арилгахаар шинээр төлөвлөлт гаргаад буй. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 61 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн нутаг Онон голын мөс цөмөрч, ачааны машин суужээ. Энэ тухай дуудлага өчигдөр 21:40 цагт ирсэн байна.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.
Холын замд зайлшгүй зорчих үед автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцаслах, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг дагаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
2023 оны 12 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Сүхбааатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.32 сая төгрөгийн үнэтэй байна.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн нутаг зам тээврийн осол гарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр 18.32 цагт ирсэн байна.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдрийн 14 цагийн үед “Хүүхдийн гар утас булаагаад зугтлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн зочноор ГССҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч С.Отгонгэрэлийг урилаа.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 11-12-ны шөнө Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар, маргааш буюу 12-нд Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг, Увс аймгийн өмнөд, Завхан, Говь-Алтай аймгийн баруун хэсгээр салхины хурд 18-20 м/с, түр зуур 24 м/с-ийг давж ширүүснэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сингапур Улсын “ST Engineering” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Өнөөдөр /2024.01.11/ "Баярлалаа" гэж хэлэх олон улсын өдөр тохиож байна. Хүмүүсийн тэр болгон мэддэггүй энэ өдрийг НҮБ болон ЮНЕСКО-гийн шийдвэрээр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.
Одоогийн байдлаар Нисэх, Толгойт, МҮОНТ, Амгалан, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Монгол газар, Ургах наран, Хайлааст, Шар, Налайх, Яармаг орчимд агаар бага бохирдолтой байна.
Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн И, Д нар нь хууль бус ангийн түүхий эдийг бусдад худалдаалах зорилгоор хадгалан тээвэрлэж, бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн Улаанбаатарын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд такси үйлчилгээнд шинэ зохицуулалт нэмсэн билээ. Тухайлбал 3-10 сая төгрөгийн хураамж төлсөн такси л үйлчилгээ эрхэлнэ. Хэрэв зөвшөөрөл авалгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 хүртэлх сая төгрөгөөр торгох юм. Энэ талаар хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийн байр суурийг тодрууллаа.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зооринд хадгалуулсан хүнсний ногоо хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бусдын фэйсбүүкт хууль бусаар халдаж, улмаар уг фэйсбүүк хаягийг нь ашиглан залилан мэхлэх замаар мөнгө шилжүүлэн авсан тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байна.
Авто зам ашигласны төлбөрийг завшиж байж болзошгүй албан тушаалтнуудыг огцруулах шаардлага хүргүүлж Тээвэрчдийн гэргий нарын холбооноос мэдээлэл өглөө.