Баярын өдрүүдэд ажиллах эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь
2023-12-26


ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудал болон халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, шинэ жилийн баяртай холбоотойгоор хоол хүнсний аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. 


Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган танилцууллаа. 

 

Өнөөдрийн байдлаар  Дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна. Хүүхдийн амболуторыг томуугийн амболутор болгон ажлын өдрүүдэд 17-21 цаг хүртэл сунаж ажиллаж байна. Бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна. 


Өрхийн ЭМТөвүүд ажлын өдөр 08:30-20:00 цаг хүртэл үйл ажиллана. Ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна.  Иймд иргэд ойр байгаа өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн ЭМТ-өө хандаж эмчийн зөвлөгөө авах боломжтой. 

 

Харин баярын дөрвөн өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага ажиллах зохицуулалтыг нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын А223 тушаалаар зохицуулсан. 


Өрхийн ЭМТ-үүд амралтын дөрвөн өдөр буюу 12 дугаар 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 01-ний өдөр 10:00-16:00 цагийн хооронд ажиллана. 


Дүүргийн ЭМТ-ийн гэмтэл, мэс засал, шүдний болон хүүхдийн кабинетууд амралтын дөрвөн өдөр 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. 


Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв 09:00-15:00 цагийн хооронд ажиллана. Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төв 24 цагаар үйлчилгээ үзүүлж ажиллахаар шийдвэрлэсэн" гэв. 

Shuud.mn
Сонин хачин