"Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаа ундны усны суваг бүхий 500 га газрыг зарах гэж байна"
2023-12-25

Төв аймгийн Атар буюу Баянхангай сумын зарим малчид бэлчээрийн ашиглалтын талаар мэдээлэл өглөө. 

 

Малчдын төлөөлөл "Төв аймгийн Баянхангай сум буюу Атрын сангийн аж ахуйд 1200 га газарт махны үйлдвэр барьна гэх зөвшөөрөл авах нэг хэсэг, нөгөө хэсэг  нь зөвшөөрөл олгох асуудал хөндөгдөөд удаж байна. 


Бид долдугаар сараас хойш газар нутгаа өгөхгүй, бэлчээр байхгүй, малын унд ус байхгүй гэдэг шалтгаанаар гарын үсэг цуглуулж өнөөдрийг хүрсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт ИТХ таван хүний бүрэлдэхүүнтэй хуралдаад нутгийн иргэд нь тэмцэл хийсний хүчинд 1200 га газрыг 500 га газар болгож махны үйлдвэр барихаар батлаад засаг даргатаа уламжилсан байгаа юм. Засаг дарга одоогоор уг бичигт гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа. Тийм учраас бид энэ цаг үед уг асуудлыг зогсоохыг хүсэж байна. 


Хэрэв махны үйлдвэр баригдах юм бол Төв аймгийн Баянхангай сум 10 жилийн дараа малчингүй болно. Яагаад гэвэл тухайн газарт хүн, малын ундны ус ойрхон бий. Махны үйлдвэр барих гэж буй тухайн газар доор нуурын усны суваг бий. Энэ сувгийг тасална гэсэн үг. Усгүй болох эрсдэл байгаа учраас малчид энэхүү шийдвэрийг хатуу чанга эсэргүүцэж байна" гэв. 

Shuud.mn
Сонин хачин