Т.Бат-Цогт: Х.Нямбаатарыг огцруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Т.Бат-Цогт: Х.Нямбаатарыг огцруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Нийслэлийн АН-аас Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар мэдэгдэл хийлээ.  Нийслэлийн Ардчилсан Намын дарга Т.Бат-Цогт хэлэхдээ, "Хотын дарга Х.Нямбаатар удаа дараа нийслэлийн иргэдийн эрхэд халдсан гэж үзэж огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ. Харин ойрын хугацаанд огцруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно" гэв.

Дэлгэрэнгүй
Х.Нямбаатар бядгүй массаа тайвшруулах аргаа олж ядав

Х.Нямбаатар бядгүй массаа тайвшруулах аргаа олж ядав

Энэ хотын иргэд эцэстээ түгжрэх ч эрхгүй боллоо. Манай дарга Х.Нямбаатар давс мэт шорвог шийдвэрээ хэрэгжүүлж, хөхөө өвлийн хүйтнээр дугаарын хязгаарлалт хийж, иргэдийн хөл зулгуулах унааг зогсоолоо. Ядаж бид дулаан түгжирдэг байсан юмсан.

Дэлгэрэнгүй
Нийслэлчүүд бензинд очерлосон хэвээр байна 

Нийслэлчүүд бензинд очерлосон хэвээр байна 

Сүүлийн сар гаруйн хугацаанд шатахуун түлш хомсдолд орж байна. Өвөлжилт хүндэрч буй эдгээр өдрүүдэд нийслэлчүүд төдийгүй малчдад маш том цохилт болж байгаа талаар өмнөх сурвалжлагаараа хүргэсэн. Холбогдох албан тушаалтнууд шатахуун хэвийн өгч эхэлж байгаа гэх мэдээллийг өгсөн хэдий ч АИ-92 болон дизель түлш хомсдсон хэвээр байна. Тодруулбал, Зүүн дөрвөн замын урд байрлах “Петровис” шатахуун түгээх станц зөвхөн АИ-95 олгож байв. Гадаа нь 30 орчим машин дугаарлаж байлаа. Харин захын дүүргүүдээр шатахуун огт олгохгүй байгаа аж.

Дэлгэрэнгүй
“Ирэх оны хоёрдугаар сар хүртэл тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор оролцуулна“

“Ирэх оны хоёрдугаар сар хүртэл тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор оролцуулна“

Сургууль, цэцэрлэгийг энэ он дуустал цахимаар хичээллүүлэх болон автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх болсон талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй
Хичээл зохицуулалтын талаар БШУ-ны сайд тушаал гаргалаа

Хичээл зохицуулалтын талаар БШУ-ны сайд тушаал гаргалаа

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/534 дүгээр, 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/554 дүгээр тушаалыг  танилцуулж байна.

Дэлгэрэнгүй
Согтуу жолооч машинаа замын хажуу руу унагаажээ

Согтуу жолооч машинаа замын хажуу руу унагаажээ

 “Lexus HS250h” автомашины жолооч Б нь “0.88” хувийн согтолттой автомашин жолоодож яваад зорчих хэсгийн хажуу руу онхолдсон байна. Жолооч ноцтой бэртэж гэмтээгүй аж.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.

Дэлгэрэнгүй
Өнгөрсөн шөнө Тэс суманд 46.2 хэм хүйтэн хоножээ

Өнгөрсөн шөнө Тэс суманд 46.2 хэм хүйтэн хоножээ

Өнгөрсөн шөнө буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс суманд -46.2 хэм хүрчээ. Нийт нутгаар 21 хэм давж хүйтэн хонолоо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй
Өдрийн цагаар 2.77 хувийн согтолттой жолоо барьж явсан иргэнийг саатуулжээ

Өдрийн цагаар 2.77 хувийн согтолттой жолоо барьж явсан иргэнийг саатуулжээ

Баянзүрх дүүргийн нутаг Зүүн 4 замын уулзварт энэ оны 12 дугаар сарын 14-ны өдөр 12:10 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлж, саатуулжээ.

Дэлгэрэнгүй
Б.Баярмаа: Газрын тухай хууль цаашид утаанаас илүү том асуудал болно 

Б.Баярмаа: Газрын тухай хууль цаашид утаанаас илүү том асуудал болно 

Хотын дарга Х.Нямбаатарын батлуулсан Хотын хуульд хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид гаргаж байгаа талаар хуульчид мэдээлэл өглөө. 

Дэлгэрэнгүй
Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг зөвлөв

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг зөвлөв

Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан Боловсролын ерөнхий газраас цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад шинэ жилийн баяр, арга хэмжээ зохиохгүй байхыг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй
Зудын байдалтай сумдын тоо 10-аар нэмэгдэж, өвөлжилт хүнд байна

Зудын байдалтай сумдын тоо 10-аар нэмэгдэж, өвөлжилт хүнд байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгдэж, өвөлжилт хүнд байна.

Дэлгэрэнгүй
Цахилгааны хязгаарлалт буюу хэл усгүй түшээдээс болж улсаараа сандарчхав уу

Цахилгааны хязгаарлалт буюу хэл усгүй түшээдээс болж улсаараа сандарчхав уу

Технологи хөгжиж, Google -ийг цэцэрлэгийн хүүхэд ч ашиглаж чаддаг болсон энэ үед хэдэн түшээд Google Translate  ч болтугай ашиглаад ганц бичиг орчуулчихаж дөнгөсөнгүй юу, эсвэл иргэдийг сандаргаж, үүссэн асуудлыг хурдан шийдсэн дүр эсгэж улс төрийн оноо авахыг хүсэв үү? 

Дэлгэрэнгүй
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс 25 тонн дизель түлш нийлүүлэхээр шийдвэрлэлээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс 25 тонн дизель түлш нийлүүлэхээр шийдвэрлэлээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ болон цас зудын хүндрэлтэй үед туулах чадвар сайтай автомашин болоод аймгийн Онцгой комисс, бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлш нийлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй
Иргэд автобусаа 30-60 минут хүлээсэн ч багтахгүй үлдэж байна

Иргэд автобусаа 30-60 минут хүлээсэн ч багтахгүй үлдэж байна

Автобусны хүрэлцээ муу байгаагаас иргэд багадаа 30-60 минут хүлээж байна. Учир нь нийтийн тээвэр хүрэлцэхгүй, иргэд автобусандаа багтахгүй, автобус дүүрэн учраас буудлууд дээр зогсохгүй шууд явж байгаад иргэд бухимдалтай байна. Өдгөө нийслэл хотод хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол нийтийн тээврийн асуудал юм. Тиймээс ажил хичээл эхлэх болон тарах цагаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Иргэд автобус ирэхийг удаан хүлээж байгаа бөгөөд автобус ирсэн ч дүүрэн учраас багтахгүй байгаа юм. Иймээс иргэд өглөө ажилдаа хоцрохгүйн тулд ажлын цаг эхлэхээс хоёр цагийн өмнө гэрээсээ гарч байна. Харин орой ажлаа тараад хамгийн багадаа 30 минут автобус хүлээж байгаа юм. 

Дэлгэрэнгүй

"Монгол ур чадвар 2023" тэмцээний ялагчид дэлхийн ур чадварын тэмцээнд оролцоно

Монгол ур чадвар 2023 тэмцээний гагнуурын мэргэжлийн сүүлийн шатны тэмцээн нийслэл хотноо Техник Технологийн Политехник Коллежид болж байна. Гуравдугаар шатанд Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оролцогч Б.Чухал, Герман-Монголын МСҮТ-ийн оролцогч Г.Отгонцэцэг нар шалгаран өрсөлдөж байгаа юм.

Дэлгэрэнгүй
Малчдад улсын нөөцөөс тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэлээ

Малчдад улсын нөөцөөс тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэлээ

Засгийн газраас өвлийг хохирол багатай даван туулах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чиглэлээр анхаарч, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй
Улаанбаатар амьтны хүрээлэн 100 саяын өрөнд орж, амьтдаа гэртээ аваачжээ

Улаанбаатар амьтны хүрээлэн 100 саяын өрөнд орж, амьтдаа гэртээ аваачжээ

Өчигдөр "Улаанбаатар амьтны хүрээлэн" хаагдах болсныг албан ёсоор мэдэгдсэн. Уг амьтны хүрээлэн хүүхэд багачуудын танин мэдэхүйд зориулан анх 2017 онд нээгдэж байсан хэдий ч цар тахлын он жилүүдэд үйлчлүүлэгчгүй болсон нь үйл ажиллагаагаа зогсооход хүргэжээ. Улмаар зарлага нь орлогоосоо давж одоогоор 100 сая гаруй өр үүссэн талаараа ярьж байсан юм. Мөн амьтны хүрээлэнд байгаа зарахгүйгээр ажилтнуудынхаа гэрт хувааж байрлуулахаар болсон байна.  

Дэлгэрэнгүй
Өнөөдөр Дундговь, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна

Өнөөдөр Дундговь, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 15-нд говь, талын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

"Аюулгүй ажиллагааг тэнцүүлж, оргил ачааллын үеэр 2-3 цаг тог хязгаарлана"

ОХУ-д хэд хэдэн цахилгааны станцад осол гэмтэл гарсны улмаас Монгол улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгджээ. Энэ талаар албаны хүнээс тодрууллаа.

Дэлгэрэнгүй