"PubG аккаунт худалдаж авна" гэсэн зараар 250 сая төгрөг залилжээ
Фэйсбүүк цахим сүлжээнд “PubG аккаунт худалдаж авна” гэх зар оруулж, иргэдийг хуурч мэхлэн фэйсбүүк хаягт нь хууль бусаар нэвтэрч хохирол учруулсан хэргийг Ш гэгч үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны хаагчид илрүүлэн шалгаж байна.