Шинэ оны нэгдүгээр сарын цаг агаар
2023-12-26

Цаг уурын байгууллагаас 2024 оны 01 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ.

 

Сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур ОЖД-аас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 3– 5°С-аар хүйтэн байх ба сарын дунджаар нь аваад үзвэл нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, харин төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД-аас хүйтэн, говь талын нутгаар дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна.

 

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Ховдын өмнөд болон Говь– Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 3–5°С-аар дулаан, бусад хугацаанд ОЖД–аас 3–5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

 

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 2–4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 2–5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

 

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С-аар дулаан, бусад хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас 1–2°С-аар аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй.

 

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД-аас 2–4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД-аас 2–4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орж, цасан шуурга шуурч болзошгүй.

Shuud.mn
Сонин хачин
40 градус
2024-01-02
UB yasiin
2023-12-30
Өө:
Өөөб
2023-12-28
G:
Olon jiliin dundaj malaaa
2023-12-28
Нэргүй:
Олон жилийн дундач гэдэг чинь хэд юм бэ Битүү хатуу ярихаа боливол яасан юм бэ
2023-12-27
40 градус
ожд gj yugj bgn ergu ergu bha
2023-12-27
UB yasiin
G:
Olon jiliin dundaj malaaa