Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилын үйлдвэрийн агуулах шатжээ. Энэ тухай дуудлага өнөөдөр буюу 12 дугаар сарын 25-ны өдрийн 06.38 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Уншиж байна |