Тендерийн хууль зөрчсөн 31 байгууллагыг хар жагсаалтад оруулахаар болжээ
2023-12-27

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар болжээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор хууль зөрчдөг, тендер сонгон шалгаруулалтад шалгарчихаад гэрээний үүргээ биелүүлдэггүй, хаяад явчихдаг 31 байгууллагыг хар жагсаалтад оруулах саналаа холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр болсон.

 

Цаашид тендер худалдан авалтад үүргээ биелүүлэхгүй хэрнээ дараагийн тендерт оролцоод, шалгараад байдаг байдлыг таслан зогсооно. Ингэж байж нийслэл Улаанбаатар хотын иргэдийн бүрдүүлж байгаа татвараар бүтээн байгуулах гэж буй хөрөнгийг үр ашигтай зарцуулж, тендер сонгон шалгаруулалтыг хариуцлагатай болгоно. Эдгээр аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ" гэжээ.

Shuud.mn
Сонин хачин