А.Оюунчимэг: Томуу илүү хүнд явцтай, маш хурдан хатгалгаа болж байна
2023-12-26

ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудал болон халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, шинэ жилийн баяртай холбоотойгоор хоол хүнсний аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. 

 

ЭХЭМҮТ-ийн эмч А.Оюунчимэг

 

Улсын хэмжээнд амбулаториор 243621 хүн үйлчлүүлснээс 22440 тохиолдол буюу 9.2 хувь томуу томуу төст өвчлөл байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар их байна. 

 

Сүүлийн үед дэгдсэн томуу, томуу төст өвчнөөр халуурах шинж тэмдэг их байна. Хүүхэд халуураагүй байсан ч орчны сонирхол сул буюу идэвхгүй байх, сульдах мөн хоолонд дургүй болох нь тухайн хүүхдийг өвдсөнийг илтгэнэ гэсэн юм. 

 

Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудыг хүргэж байна.
 

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  •  Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Хамрын салстад сонгино, саримсны тосон ханд, оксолины тос түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс,
  • Витамин С урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс саримсыг хоол ундандаа хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Царван, морин шарилжийн ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэх юм.
Shuud.mn
Сонин хачин