5Ш ажиллагааг эрчимжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлнэ гэв

5Ш ажиллагааг эрчимжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлнэ гэв

5Ш ажиллагааг эрчимжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллах талаар Хуульзүйн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл өглөө. Тэрбээр "Хууль сахиулах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон төсөл хөтөлбөр эхэлж байна. Энэхүү төслийг санаачилсан НҮБ-ын Хар тамхи гэмт хэрэгтэй тэмцэх албатай харьцаж эхэлснээс хойш 2 жил өнгөрчээ. Төслийг бэлтгэхэд олон судалгаа хийсэн. Одоо хэрэгжиж эхлэхэд бэлэн болсонд баяртай байна. 

Дэлгэрэнгүй
МСНЭ:

МСНЭ: "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглаанд идэвхтэй оролцоорой

Тус эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар" Тавдугаар сарын 03-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байгаа. Энэ өдөр "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" сэдэвтэй цуглааныг хийнэ. Нэлээд ач холбогдол өгнө. Мөн бидний ажил үүргээ хийхэд саад болоод байгаа олон хууль тогтоомжууд бий. Эрхзүйн асуудал хүнд байгаа учраас тэмцэх хэрэгтэй болов. Монголд өнөөдөр 600 орчим хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. 

Дэлгэрэнгүй
Л.Наранбаатар Сангийн сайдын зөвлөхөөр томилогджээ

Л.Наранбаатар Сангийн сайдын зөвлөхөөр томилогджээ

Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард Л.Элдэв-Очирт албан ажлаа хүлээлгэн өгсөн Л.Наранбаатар шинэ албанд томилогджээ. Тодруулбал, тэрбээр Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөхөөр томилогджээ.

Дэлгэрэнгүй
Улсын хэмжээнд 1000 гаруй хүүхэд асрамжийн төвд өсөж байна

Улсын хэмжээнд 1000 гаруй хүүхэд асрамжийн төвд өсөж байна

Улсын хэмжээнд 1000 гаруй бага насны хүүхэд асрамжийн төвд өсөж бойжиж байна. Тухайлбал эцэг эхийн үүрэг хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүд асрамжийн төв барааддаг аж. Эцэг эх нь нас барсан бүтэн өнчин хүүхдүүдийг төр асрамжиндаа авдаг гэх ойлголт байдаг. Гэтэл эцэг эхтэй хэрнээ хүүхдээ хаячихсан үл тоосон, өсгөж чадахгүй боломжгүй гэдэг шалтгаанаар асрамжийн газар бараадуулаад хаядаг хариуцлагагүй эцэг эхүүд олон байна. 

Дэлгэрэнгүй
Ослын улмаас нэг хүн бэртжээ

Ослын улмаас нэг хүн бэртжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр өглөө 06.58 цагт авто осол гарчээ. Ослын улмаас нэг хүн бэртэж, эмнэлгийн тусламж авсан байна.

Дэлгэрэнгүй
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Ер нь бол дээр хэлсэнчлэн горилогчид өдөр шөнөгүй гороолж, соёлын төв, улаан буланд нь урьж залаад салахаа байсан нь тэдэнд түвэг болоод эхэлжээ. Аргагүй л дээ, горилогчдын нэг нь хөдлөхөд, нөгөө нь бууж буй дүр зурагтай сүүлийн саруудыг өнгөрөөж байгаа юм чинь. Тэр байтугай “...Сонгууль гэхээр огихоор болж байх шиг байна, залхлаа” гэж байхыг сонслоо. Залхаасан учраас 2024 оны зургадугаар сарын 28-нд “...Саналаа өгөхгүй” гэх хүмүүс ч олширч мэдэхээр болж шүү.

Дэлгэрэнгүй
Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг гадаадаас барьж авчирлаа

Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг гадаадаас барьж авчирлаа

Э.Анхбаярт захиалга өгсөн Ё.Баттөгс нь 2016 онд хил давж оргосныг Интерполын “Улаан булант” зарын дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, Австралид буйг нь тогтоосон юм байна. Австралийн хууль сахиулах байгууллагынхан Ё.Баттөгсийг улсаасаа албадан гаргаж, тусгай үүргийн онгоцоороо өчигдөр 19.00 цагийн үед манай талд хүлээлгэн өгөөд буцжээ.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр хуульчид үнэ төлбөргүй туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгнө

Өнөөдөр хуульчид үнэ төлбөргүй туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгнө

Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ ажлын нэгнь жил бүрийн тавдугаар сарын 01-нийөдөрМонгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Хуульчийн про боно өдөр” юм.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно

Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өчигдөр хуралдлаа. 

Дэлгэрэнгүй
Улсын арслан М.Бадарч сэргээш хэрэглээгүй гэдгээ НОТОЛЖ чадсангүй

Улсын арслан М.Бадарч сэргээш хэрэглээгүй гэдгээ НОТОЛЖ чадсангүй

Нэхэмжлэгч М.Бадарч нь хориглосон бодис зөвшөөрөгдсөн замаар биед орсноо нотолж чадаагүй. Иймд дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2,1-т зааснаар допингийн зөрчил мөн болохыг тогтоож байна.

Дэлгэрэнгүй
Нийслэлд өнөөдөр 17-20 хэм дулаан байна

Нийслэлд өнөөдөр 17-20 хэм дулаан байна

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Дэлгэрэнгүй
СЕХ: 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намаас татгалзав

СЕХ: 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намаас татгалзав

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй
Түүхч, доктор Д.Анхбаяр Ерөнхий консулын ажилдаа оржээ

Түүхч, доктор Д.Анхбаяр Ерөнхий консулын ажилдаа оржээ

МУИС-д багш байсан түүхч, доктор Д.Анхбаяр Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий консулын үүрэгт ажилдаа албан ёсоор оржээ. Тэрбээр 2023 оны 12-р сарын 27-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий консулаар томилогдсон аж. 

Дэлгэрэнгүй
Цоохор ирвэс шинээр эзэмшил нутгаа тогтоохоор явж байгаа тул үргээж болохгүй

Цоохор ирвэс шинээр эзэмшил нутгаа тогтоохоор явж байгаа тул үргээж болохгүй

Нас бие гүйцсэн цоохор ирвэс шинээр эзэмшил газар нутгаа тогтоохоор явж байгаа тул малчид, ард иргэд цоохор ирвэстэй таарсан тохиолдолд хэт их ойртохгүй байх, уулын амьтан тул тал хээр таарвал туулгаж цуцаахгүй байхыг анхаарна уу. Түүнд шинэ эзэмшил нутгаа олоход та бүхэн ухамсартай хандаарай гэж иргэдэд уриалжээ.

Дэлгэрэнгүй
Хорогдсон 7,1 сая малын сэг зэмийн 5,5 саяыг нь устгажээ

Хорогдсон 7,1 сая малын сэг зэмийн 5,5 саяыг нь устгажээ

Улсын хэмжээнд энэ сарын 29-ний өдөр 1768 цэгт сэг зэмийн устгал хийгдэхээс 1610 устгалын цэгт устгал хийж нийт хорогдсон 7,1 сая малын сэг зэмийн 5,5 сая буюу 77,5 хувийг булшилж устгаад байна. Үлдсэнийг нь тавдугаар сарын эхээр гэхэд устгана гэлээ. 

Дэлгэрэнгүй
Төв аймагт гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь амиа алджээ

Төв аймагт гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь амиа алджээ

Тодруулбал, энэ дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй шахмал түлшинд нэг айлын гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Дэлгэрэнгүй
М.Бадарч шүүх хуралдаа оролцож байна

М.Бадарч шүүх хуралдаа оролцож байна

Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй  Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр өглөө 10.00 цагт үргэлжилсэн хэвээрээ байна.

Дэлгэрэнгүй
Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

Өнөөдрийн байдлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 88 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрлийг аж ахуй нэгжүүдэд олгож, нийтдээ 12 мянган тонн гурил, 7.8 мянган тонн хүнсний улаан буудайг импортлоод бай

Дэлгэрэнгүй
Нийслэлд худаг гаргах зөвшөөрлийг нэмж олгохгүй гэв

Нийслэлд худаг гаргах зөвшөөрлийг нэмж олгохгүй гэв

Нийслэл хот, зуслан, суурьшлын бүсэд нэгдсэн төлөвлөлтгүйгээр ундны усны зориулалтаар худаг гаргах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, улмаар хүрээлэн буй орчин, хөрс усны бохирдлыг бий болгож, усны нөөцийг хомстуулах шалтгаан болж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод худаг гаргах зөвшөөрлийг олгохгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ

О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ

Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 840 тоглоомын талбайг СӨХ хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан. Гэвч эдгээр тоглоомын талбайгаас 465 нь стандартын шаардлага хангахгүй, засвар хийх шаардлагатай байна.

Дэлгэрэнгүй