Улсын хэмжээнд 1000 гаруй бага насны хүүхэд асрамжийн төвд өсөж бойжиж байна. Тухайлбал эцэг эхийн үүрэг хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүд асрамжийн төв барааддаг аж. Эцэг эх нь нас барсан бүтэн өнчин хүүхдүүдийг төр асрамжиндаа авдаг гэх ойлголт байдаг. Гэтэл эцэг эхтэй хэрнээ хүүхдээ хаячихсан үл тоосон, өсгөж чадахгүй боломжгүй гэдэг шалтгаанаар асрамжийн газар бараадуулаад хаядаг хариуцлагагүй эцэг эхүүд олон байна.
Хүүхдийн байгууллагуудын ууган төв болох Өнөр бүл хүүхэд хамгааллын төвд өнөөдрийн байдлаар 140 гаруй хүүхэд өсөж торниж бойжиж байна. Асрамжийн төвүүдийн багш, нийгмийн ажилтнуудын хэлж буйгаар хэдий тансаг тав тухтай орчинд өмсөх хувцастай, идэх хоолтой энэ хүүхдүүд байгаа хэдий ч эцгийн хайр, эхийн үнсэлтийг орлож чадахгүй. Эцэг эхээ санасан бэтгэрсэн хүүхдүүд байдаг. Хааяа нэг эргэлтээр ирэхэд нь учиргүй их баярлаж, эргэлтээр өгсөн амттанаа хүртэл хайрлаж, харамлаж нандигнадаг. Зарим эцэг эхчүүд нь хариуцлагаас халширч зугтдаг хэрнээ дахиад хүүхэдтэй болчихоод тэрийгээ асрамжийн төвд авчраад өгөх тохиолдол зөндөө байдаг гэжээ.
Уншиж байна |