Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Өнөөдөр хуульчид үнэ төлбөргүй туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгнө
2024-05-01

Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ ажлын нэгнь жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Хуульчийн про боно өдөр” юм. 

 

 

Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр” өдөрлөгийг зохион байгуулж, Монголын Хуульчдын холбооны гишүүд нь хуульчийнхаа хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах ажлуудыг хэрэгжүүлдэг уламжлалтай. 

 

Энэ жилийн өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, , Архивын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн газар зохион байгуулалтын газар, Гадаадыниргэн, харьяатынгазар, Санхүүгийн зохицуулах хороо,Өмгөөллийн эм жи эл атторнейс ХХН Өмгөөллийн Легал гайд хуулийн фирм, МУИС-ын практик сургалтын төв, Шихихутуг их сургуульзэрэг хуулийн болон төрийн захиргааны байгууллага, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа бөгөөд зарим байгууллага төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. 

 

Мөн энэ өдөр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна. Түүнчлэн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянгол, Сэлбэ, Баянхошуу зэрэг салбарт иргэдэд хууль, эрхзүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч буй юм.

 

Дашрамд сонирхуулахад, Монголын Хуульчдын холбоо нь “Хуульчийн пробоно өдөр” өдөрлөгийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 2023 онд 3000 гаруй иргэнд, 2022 онд 2000 орчимд иргэнд, 2021 онд 1000 орчим иргэнд хууль эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгсөн байдаг.

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email on hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/, and he helped me recover all my funds. If you've also been a victim of financial scams, don't hesitate to get in touch with him.
2024-05-03
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-01