Өнгөрсөн жил Засгийн газраас 5ш буюу Шувуу ажиллагааг эхлүүлж, эрчимжүүлсэн билээ. Энэ ажиллагааны хүрээнд албан болон авлигын хэрэгт мөн хүн амь, залилан гэх мэт хэргүүдэд шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдүүдийг гадаадаас барьж авчрах ажлыг хийж байгаа. Одоогоо нэлээд олон хүнийг авчирсан. Гэхдээ энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж ХЗДХЯ үзжээ.
Тиймээс 5Ш ажиллагааг эрчимжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллах талаар Хуульзүйн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл өглөө. Тэрбээр "Хууль сахиулах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон төсөл хөтөлбөр эхэлж байна. Энэхүү төслийг санаачилсан НҮБ-ын Хар тамхи гэмт хэрэгтэй тэмцэх албатай харьцаж эхэлснээс хойш 2 жил өнгөрчээ. Төслийг бэлтгэхэд олон судалгаа хийсэн. Одоо хэрэгжиж эхлэхэд бэлэн болсонд баяртай байна.
Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр томоохон зорилт тавин ажиллаж байгаа. 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд 5ш ажиллагааг хэрэгжиж байгаа. Шувуу болон шилжүүлэн авах ажиллагааг явуулахад гадаадын хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Гадаад хамтын ажиллагааг өргөтгөж байна гэсэн үг. Үндэстэн дамнасан гэмт хэргийн чиг хандлага, бусад улсын сайн туршлагыг нутагшуулахад томоохон дэм дэмжлэг болно" гэлээ.
Уншиж байна |