"Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглаан зохион байгуулах талаараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс хэвлэлийн хурал хийж байна. Тус эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар" Тавдугаар сарын 03-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байгаа. Энэ өдөр "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" сэдэвтэй цуглааныг хийнэ. Нэлээд ач холбогдол өгнө. Мөн бидний ажил үүргээ хийхэд саад болоод байгаа олон хууль тогтоомжууд бий. Эрхзүйн асуудал хүнд байгаа учраас тэмцэх хэрэгтэй болов. Монголд өнөөдөр 600 орчим хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа.
Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр "Энэ жилийн хувьд өөрсдөө дотоод нөхцөл байдалдаа тулгуурлаж, хууль эрхзүйн байдлынхаа хүрээнд асуудлыг хөндөх нь зүйтэй байна. Яагаад хэвлэл мэдээллийнхэн маань асуудалд ороод байна вэ гэдэг дээр анхаарал өгч ажиллана. Хэвлэлийн эрх чөлөө гавлагдлаа гэсэн цуглаан нь цэвэр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа 4000 гаруй хүний цаашлаад 3 сая иргэний мэдэх эрх ашгийг хамгаалъя гэсэн уриатай. Өнөөдөр бидний эсрэг маш олон хууль байна.
Тиймээс энэхүү цуглаанд бүх редакцууд төлөөллөө энэхүү цуглаанд оролцуулааарай, гарын үсгээ зурж нэгдээрэй. Бид эрхзүйн орчноо яаж сайжруулах уу, хэрхэн яаж сайжруулах талаараа ярилцаж нэг чигт харъя гэсэн уриалгыг гаргасан. Мөн сонгуульд оролцох нам эвслүүдэд уриалга гаргаж, тэднийг дуу хоолойгоо хүргэж нэгтгэхийг хүсье.
Өнгөрсөн хугацаанд бид нар өөрсдийнхөө эрхзүйн орчин нөхцлийг хөсөр хаяад иржээ. Ниргэсэн хойно хашгирав гэгчээр хууль батлагдсан хойно асуудал гаргаж ирж ярьдаг. Тэгвэл одоо бид гараад хэрэгжиж байгаа хуулиа засах тал дээр ажиллахгүй бол асуудал улам хүндэрч мэдэх нь ээ. Тавдугаар сарын 3-нд зохион байгуулах гол ажил бол Олон улсын сэтгүүлчдийн холбооноос ирж байгаа шаардлагуудыг ирсэн хүн болгонд гардуулж өгөх болно. Хэвлэлийн эрх чөлөө гавлагдлаа гэдэг акцыг зохион байгуулна. Мөн тодорхой шаардлагуудыг танилцуулна. Цуглаанд ирсэн хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөд тулгамдаж байгаа асуудлаа нээлттэй чөлөөтэй ярилцаж үг үзэл бодлоо илэрхийлнэ. Нийтлэг нэг эрх ашгийнхаа төлөө нийт редакцууд нэгдэнэ гэдэгт итгэж байна" гэлээ.
Уншиж байна |