Өмнөговт аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт уулын эзэн буюу цоохор ирвэс явж байна хэмээн нэгэн иргэн бичлэг хийсэн байсан. Бичлэгийн тухайд ирвэсийг хөөж эцээсэн байдалтай харагдсан.
Тэгвэл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас Цоохор ирвэс нь орооноос бусад үедээ ганцаараа амьдардаг бөгөөд нэгнийхээ эзэмшил нутагт хамтран амьдардаггүй.
Нас бие гүйцсэн цоохор ирвэс шинээр эзэмшил газар нутгаа тогтоохоор явж байгаа тул малчид, ард иргэд цоохор ирвэстэй таарсан тохиолдолд хэт их ойртохгүй байх, уулын амьтан тул тал хээр таарвал туулгаж цуцаахгүй байхыг анхаарна уу. Түүнд шинэ эзэмшил нутгаа олоход та бүхэн ухамсартай хандаарай гэж иргэдэд уриалжээ.
Уншиж байна |