БОАЖЯ-наас салбарын хяналт шалгалтын тухайд "Хамжихгүй бол амжихгүй" аяныг эхлүүлсэн байгаа.
Орон нутгаас ирүүлсэн нийт 1896 цэгийн мэдээллийг хүлээн авч үнэлэхэд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт-93, Усан сангийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд-43, Ойн санд-28, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлтэй талбайд-72, алдаатай-36 нийт 128 зөрчилтэй цэг бүртгэгджээ. Холбогдох төрийн байгууллагууд хамтран зөрчилгүй гэж тогтоогдсон 1768 цэгт устгалын ажлыг зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд энэ сарын 29-ний өдөр 1768 цэгт сэг зэмийн устгал хийгдэхээс 1610 устгалын цэгт устгал хийж нийт хорогдсон 7,1 сая малын сэг зэмийн 5,5 сая буюу 77,5 хувийг булшилж устгаад байна. Үлдсэнийг нь тавдугаар сарын эхээр гэхэд устгана гэлээ.
Уншиж байна |