Улсын арслан М.Бадарч сэргээш хэрэглээгүй гэдгээ НОТОЛЖ чадсангүй
2024-05-01

Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй  Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан хоёр өдөр болж, өчигдөр орой шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, улсын арслан М.Бадарч сэргээш хэрэглээгүй гэдгээ нотолж чадсангүй. Өөрөөр хэлбэл, сэргээш хэрэглэсэн гэдэг нь нотлогдлоо гэж үзжээ.

 

 

Өчигдрийн хуралд М.Бадарч өөрийн биеэр оролцсон юм. Тэрбээр "Би Монадаг хардаж байна. Тавын даваанд 800 саяар даваагаа наймаалцах санал ирсэн. Би хүлээж аваагүй. Тэр хүмүүсийг би хувьдаа хардаж байгаа. Допингийн шинжилгээний дээж шээсийг би өөрөө сайтар таглаж өгсөн өөр хүн хүрээгүй.  Бодис илэрсэн тухай B шинжилгээний хариу надад ирээгүй. 4 жил барилдах эрх хассан гэх шийдвэр албан ёсоор надад ирээгүй. Надад хувийн хардлага байна" хэмээн тайлбар хийсэн нь өөрийгөө эргээд ороох үйлдэл болсон гэж олон нийт харав. Тодруулбал, начны даваанд 800 сая төгрөгтэй хүн байхгүй. 800 байтугай 80 сая төгрөг ч начин болох хүнд байхгүй. Тэгэхээр М.Бадарчийг худлаа хэлж байна. Бөхийн холбооныхоо тогоо руу ингэж нулимж, өөрийгөө өмөөрөх нь зохисгүй байна хэмээн олон нийт шүүмжилсэн байв. 

 

Хурал даргалагч Г.Батзаяа шүүхийн шийдвэрийг танилцуулсан бөгөөд тэрбээр "Үндэсний бөхийн холбоонд гаргасан маргааныг хоёр өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэлээ. Бүгдийг шинжилж судалсан. Өөрөөр хэлбэл маргаантай холбоотой бүх зүйлийг хянасан. Нэгдүгээрт тамирчны Б сорьцонд шинжлэгдэж буй Б сорьцны үр дүн нь А сорьцонд хориглосон бодис дахин илэрсэн гэж баталсан гэж заасан. Шинжилгээний хариу хүчин төгөлдөр байна. Иймээс өргөдөл гаргагчийн олон улсын стандартын зөрчлүүд нь шинжилгээнд нөлөөлөхүйц зөрчил биш гэж үзлээ. 

 

Тамирчин биедээ ямар ч хориглосон бодис оруулахгүй байхыг анхаарах нь тамирчны өөрийн үүрэг. Тамирчин өөрийн сорьцноос илэрсэн бодисонд хариуцлага хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч М.Бадарч нь хориглосон бодис зөвшөөрөгдсөн замаар биед орсноо нотолж чадаагүй. Иймд дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2,1-т зааснаар допингийн зөрчил мөн болохыг тогтоож байна. Давж заалдах шатны шийдвэр гартал М.Бадарчийн барилдах эрхийг түр түдгэлзүүлсэн хэвээрээ байна. Тодруулбал, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тул хэн танд допинг хэрэглэхийг санал болгосон тэр хүмүүстэйгээ хамтран ажиллаарай" гэв. 

 

Иймд түүнд допинг хэрэглэхэд хаанаас хэн нөлөөлсөн талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах, Өөрөө хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэх зэрэг сонголтыг долоо хоногийн хугацаатай өгчээ. Хэрэв хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрвөл барилдах эрхийг хассан хугацааг багасгах боломжтой гэж мэдэгдлээ. Хэрэв М.Бадарч дээрх гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх юм бол Улсын гарьд Ц.Бямба-Отгон Улсын арслан болох юм байна шүү. 


 

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email on hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/, and he helped me recover all my funds. If you've also been a victim of financial scams, don't hesitate to get in touch with him.
2024-05-03
Todorhoi helsen sh dee malaa
2024-05-02
Зочин:
Бадарч дурак онхолдож үзлээ заргалдаж үзлээ хажуугийн хүнээ хардаж хавиргаа хазаж үзлээ одоо болоо м биш үү
2024-05-02
Ёстой 1 сайхан орк байна уу да
2024-05-02
Tiim shuu
2024-05-02
Зочин:
Ер нь яаж нотлох юм бэ. Чиний ууж байгаа зүйлд сэмхэн юм хийсэн байвал яаж нотлох уу. Шал утгагүй юм.
2024-05-02
БӨХЧҮҮД ГЭДЭГ ЧИНЬ ОРКУУД ШҮҮ ДЭЭ
2024-05-02
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-01
Хэрэглэсэн нь үнэн юм чинь яаж нотолж чадах вэ?! Буруугаа хүлээгээд дахиж барилдахаа бод.
2024-05-01
Зочин:
Үнэн юм бол тэр 800 сая амалсан хүнээ нэрлээч. Нэрлэж чадахгүй бол шүүхэд худал мэдүүлэг өгсөний төлөө хариуцлага тооцох хэрэгтэй
2024-05-01
Todorhoi helsen sh dee malaa
Tiim shuu