М.Бадарч шүүх хуралдаа оролцож байна
2024-04-30

Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй  Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр өглөө 10.00 цагт үргэлжилсэн хэвээрээ байна. М.Бадарч шүүх хуралд үдээс хойшхи завсарлагааны дараа өөрөө ирсэн бөгөөд хуралд оролцогчдын асуултанд хариулт өгч байна. Тэрбээр "Би Монадаг хардаж байна. Тавын даваанд 800 саяар даваагаа наймаалцах санал ирсэн. Би хүлээж аваагүй. Тэр хүмүүсийг би хувьдаа хардаж байгаа. Допингийн шинжилгээний дээж шээсийг би өөрөө сайтар таглаж өгсөн өөр хүн хүрээгүй.  Бодис илэрсэн тухай B шинжилгээний хариу надад ирээгүй. 4 жил барилдах эрх хассан гэх шийдвэр албан ёсоор надад ирээгүй. Надад хувийн хардлага байна" хэмээн тайлбар хийжээ. Мөн түүний төлөөлөгчөөр Шижирбат оролцож байгаа юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email on hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/, and he helped me recover all my funds. If you've also been a victim of financial scams, don't hesitate to get in touch with him.
2024-05-03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2024-04-30