Шахмал түлшний угаарын хийнд хордож амь насаа алдах харамсалтай хэргүүд гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө 12 настай хүү ээжтэйгээ угаартаж, хүү нь газар дээрээ амиа алдсан бол дахиад ийм төрлийн харамсалтай хэрэг орон нутагт гарчээ.
Тодруулбал, энэ дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй шахмал түлшинд нэг айлын гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тухайн өдөр цас бороо орж, цаг агаар хүйтэн байсан учраас хүүхдүүд өрхөө бүтээсэн байсан гэх мэдээлэл байна. Угаарын хийн хордлогын улмаас 2 болон 16 настай хүүхэд амиа алдсан бол 18 настай эгчийнх нь биеийн байдал хүнд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Уншиж байна |