Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард Л.Элдэв-Очирт албан ажлаа хүлээлгэн өгсөн Л.Наранбаатар шинэ албанд томилогджээ. Тодруулбал, тэрбээр Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөхөөр томилогджээ.
Тухайлбал, Б.Жавхлан, Л.Наранбаатар хоёр нэг нутгийнх буюу Дарханых юм. Ажлаа хүлээлгэж өгсний дараа Л.Наранбаатар удахгүй эргэн ирнэ. Хийх хэрэгжүүлэх ажил их байна. Сонгуульд нэр дэвших талаар тайлбар хийх боломжгүй байна гэж ярьж байсан тэрбээр ийнхүү ажилтай болж, Сангийн сайдын ивээлд багтжээ.
Уншиж байна |