МУИС-д багш байсан түүхч, доктор Д.Анхбаяр Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий консулын үүрэгт ажилдаа албан ёсоор оржээ. Тэрбээр 2023 оны 12-р сарын 27-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий консулаар томилогдсон аж.
Ерөнхий консул, доктор Д.Анхбаярт БНТУ-ын ГХЯ-ны зүгээс олгосон экзекватуарыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр гардуулан түүний цаашдын ажилд нь амжилт хүсээд холбогдох заавар, зөвлөгөө, чиглэлийг өгчээ.
Уншиж байна |