Нийслэлд худаг гаргах зөвшөөрлийг нэмж олгохгүй гэв
2024-04-30

БОАЖЯ-наас сар бүр хийдэг хэвлэлийн хурлаараа дараах мэдээллийг өглөө. Усны газрын асуудлаар З.Батбаяр дарга мэдээлэл хийв. 

 

 

Тодруулбал, Нийслэл хот, зуслан, суурьшлын бүсэд нэгдсэн төлөвлөлтгүйгээр ундны усны зориулалтаар худаг гаргах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, улмаар хүрээлэн буй орчин, хөрс усны бохирдлыг бий болгож, усны нөөцийг хомстуулах шалтгаан болж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод худаг гаргах зөвшөөрлийг олгохгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Усны тооллогын 2023 оны дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд нийт 17000 худаг, улсын хэмжээнд 70452 худаг байгаа бөгөөд Усны газраас тоолууржуулалтын 2 дугаар аяныг өрнүүлэн, усны нөөцөд тулгуурласан менежментийг хэрэгжүүлж, худгийн зөвшөөрлийг тоолууржуулалтын системтэй уялдуулах нь ус ашиглалтын балансыг нарийвчлан тодорхойлох, усны нөөцийг хэмнэх, улмаар бохирдож, хомстохоос хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх арга замын нэг юм.

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email on hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/, and he helped me recover all my funds. If you've also been a victim of financial scams, don't hesitate to get in touch with him.
2024-05-03