ЦЕГ, ТЕГ-ын дарга нарт Бригадын ГЕНЕРАЛ цол хүртээлээ

ЦЕГ, ТЕГ-ын дарга нарт Бригадын ГЕНЕРАЛ цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ойн тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагч, хошууч генерал Батсуурийн Эрдэнэбатад цэргийн дээд цол хүртээсэн батламжийг гардуулав. 

Дэлгэрэнгүй
Лу.Гантөмөр: Хар сонгууль болох дүр зураг байна, ард түмэн хэрсүү байгаарай

Лу.Гантөмөр: Хар сонгууль болох дүр зураг байна, ард түмэн хэрсүү байгаарай

Энэ удаагийн сонгууль урд хожид болоогүй хар PR-ийн сонгууль болох шинжтэй боллоо. Их хурлын сонгууль гэдэг дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгээ тайлагнадаг, гишүүн болохоор явж байгаа хүмүүс нь юу хийх вэ гэдгээ илэрхийлдэг учир жанцантай. Харамсалтай нь хэн нэгнийгээ муулдаг, нэгнийгээ газрын гав руу чихсэн хар сонгууль болох дүр зураг байна.

Дэлгэрэнгүй
А.Отгонбаатар: Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно

А.Отгонбаатар: Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно

Үнэн ба зөв нам энэ удаагийн сонгуульд орохдоо бид Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно гэж орж байна. МАНАН бүлэглэлийн 30 жил явлаа, нэг нэгнээ хянадаггүй, амлалтаа биелүүлдэггүй. Тэгвэл бид энэ удаагийн парламентад орж ирвэл энэ гунигт байдлаас нь салгаж чадна. Ард түмний итгэл эр зориг болж парламентад тэмцэл өрнүүлнэ. Энэ хоёр намын хийж хэрэгжүүлээгүй ажлыг нь яг нэг зарчмаар шаардана.

Дэлгэрэнгүй
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарч +25 хэм хүрч хална

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарч +25 хэм хүрч хална

Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш /2024.04.29/ говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Дэлгэрэнгүй
Угаарын хийнд хордож 3163 иргэн амиа алджээ

Угаарын хийнд хордож 3163 иргэн амиа алджээ

Нэг жишээ хэлэхэд өнгөрсөн 4 жилийн хугацаанд шахмал түлшинд 3163 хүн угаартаж нас барсан тоон мэдээлэл байна.

Дэлгэрэнгүй
Хайлаастын осолд өртсөн айлд 37 сая төгрөг хандиваар цугларчээ

Хайлаастын осолд өртсөн айлд 37 сая төгрөг хандиваар цугларчээ

Сайхан сэтгэлтэй ард түмэн охин болоод зээ ачийнх нь эмчилгээний зардалд тус нэмэр болохоор хандив өргөсөөр байна. Өнөөдрийн байдлаар 37 сая төгрөг цугларсан байна гэлээ. 

Дэлгэрэнгүй
С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх, хамгаалуулах зохицуулалттай болно

С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх, хамгаалуулах зохицуулалттай болно

ХЭҮК тухай хуулинд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны үндсэн суурь нь хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулахаар зохицуулсан боловч ЭШЭ Конвенцоор хүлээсэн үүрэг, зарчимын хүрээнд хараат бус, бие даасан байдал, эрх зүйн зохицуулалт нь хангагдахгүй байгаа тул ХЭҮК -ийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмж, УИХ-ийн тогтоолуудад дурьдсан шаардлагад нийцүүлэн ХАРААТ БУС, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАСАН нэмэлт өөрчлөлтийг орууллаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх, хамгаалуулах зохицуулалттай болно.

Дэлгэрэнгүй
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо

Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажилласан. Энэ үеэр орон сууцны хотхонуудын голд орц гарц хааж, эзэмшлийн газраасаа хэтрүүлсэн хашаа барьсан зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныханд өгсөн. 

Дэлгэрэнгүй
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа  хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.

Дэлгэрэнгүй
Сураггүй болсон 25 настай залуу нас барсан байдалтай олджээ

Сураггүй болсон 25 настай залуу нас барсан байдалтай олджээ

Тэрээр гэрээсээ гарахдаа утсаа орхисон бөгөөд хамгийн сүүлд Ар гүнт хавьцаа камерын бичлэгт дүрс нь ороод сураггүй болжээ. Гадны нөлөөтэй нас барсан уу, амиа хорлосон уу гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоох ажээ. 

Дэлгэрэнгүй
Парис хот руу аялах азтанууд тодорлоо

Парис хот руу аялах азтанууд тодорлоо

Голомт банкнаас үндэсний санхүүгийн дархлааг нэмэгдүүлж, иргэдийн хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой “Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг 2024.01.01-2024.04.15-ны хооронд зарлан амжилттай хэрэгжүүллээ. Урамшуулалт аяны хүрээнд Голомт банк хугацаатай, төгрөгийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагчдадаа сугалаа олгож, үүссэн сугалаанаас Парис хот руу хосоороо аялах эрхийн 5 ялагчийгтодруулж, шагналыг гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй
Улстөрийн албанаасаа буугаагүй Н.Энхболд гишүүн дараагийн албандаа томилогдох уу?

Улстөрийн албанаасаа буугаагүй Н.Энхболд гишүүн дараагийн албандаа томилогдох уу?

Тодруулбал, төрд 43 жил үүний 24 жил нь тасралтгүй УИХ-ын гишүүн, сайд, даргын алба хашсан, өдгөө 67 настай Н.Энхболд гишүүнээс буугаагүй байхдаа дараагийн ажилдаа томилогдох гэж байгаа нь улстөрийн гэмт хэрэгт тооцогдох юм бишүү. 

Дэлгэрэнгүй
Аймгийн арслан Б.Өсөхбаяр: МҮБХ барилдах эрхийг минь зөрчсөөр байна

Аймгийн арслан Б.Өсөхбаяр: МҮБХ барилдах эрхийг минь зөрчсөөр байна

Ах дүүс нь хэлэхдээ "Дүүг минь барилдуулахгүй бол Бөхийн холбооны үйл ажиллагаанд саад учруулж тэмцэл зарлах болно. Хууль ёсны дагуу шаардлага тавьж хүсэлт тавихаар өнөөдрийг хүртэл хүлээж авч хэрэгжүүлэхгүй байна" гэв. 

Дэлгэрэнгүй
Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлэв

Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлэв

Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа монголчууд сонгууль өгнө. Ингэхдээ жагсаалтаар нэр дэвшиж байгаа буюу намын нэрсийг дугуйлах байдлаар саналаа өгнө. Эдгээр үндэслэлээр бол саналын хуудас дээрх хоёр төрлийн санал хураалт бол тусдаа байх ёстой гэдэг шаардлагыг албан ёсоор СЕХ-д хүргүүлж байна

Дэлгэрэнгүй
Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй
Сураггүй алга болоод 11 хонож байгаа залууг эрэн хайсаар байна

Сураггүй алга болоод 11 хонож байгаа залууг эрэн хайсаар байна

25 настай Буянтогтох гэгч залуу сураггүй алга болоод 11 хонож байна. Түүнийг цагдаа болон онцгой байдлын алба хаагч нар эрэн хайж байгаа бөгөөд өнөөдрөөс эхэлж үнэрч нохойтойгоо хамт ой самнаж хайж байгаа ажээ. 

Дэлгэрэнгүй
Сонгох эрхийг хангуулах чиглэлээр уулзалт хийв

Сонгох эрхийг хангуулах чиглэлээр уулзалт хийв

Байнга оршин суугаа газраасаа өөр газар ажилладаг иргэдийн олонхыг ачаа тээвэр болон уул уурхай, эрдэс баялгийн салбарын компанийн ажилчид эзэлдэг. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос уул уурхай, ачаа тээврийн компанийн удирдлагуудтай өнөөдөр (2024.04.26) уулзалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Ипотекийн зээлтэй 115 мянган иргэн зээлийн шимтгэл болох 1 хувиа буцааж авах ёстой

Ипотекийн зээлтэй 115 мянган иргэн зээлийн шимтгэл болох 1 хувиа буцааж авах ёстой

Монголын зээлтэй иргэдийн холбооноос Ипотекийн зээлийн шимтгэл нэг хувийг авах ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байтал банкууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Дэлгэрэнгүй
Гурван өдөр дараалсан үндэсний бөхийн барилдаантай

Гурван өдөр дараалсан үндэсний бөхийн барилдаантай

Энэ сарын 26, 27, 28 гээд гурван өдөр дараалсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Өнөөдрийн барилдаан нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан эхэлсэн байна.

Дэлгэрэнгүй
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна

Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна

2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ. Өнөөдрийн байдлаар 6 байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй