УИХ-ын Анхдугаар хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг яаралтай горимоор хэлэлцэн баталлаа. Шинэ Засгийн газар 14 яам, 17 сайдтай үйл ажиллагаагаа явуулна. Үүнд:
Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгаснаар Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслөө Ерөнхийлөгчтэй зөвшилцөх заалттай. Хэрвээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадахгүй бол долоо хоногийн дотор УИХ-д өргөн барих юм. Энэ удаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дэмжсэн хэдий ч дөрвөн зүйл бүхий саналаа хүргүүлсэн байсан. Үүнд:
Харин Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүндээ тусгалгүйгээр өөрийн хувилбараар УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн батлууллаа.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн давхар дээлтэй байж болно. Нэгэнтээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн санал тусгагдаагүй ч сайд нарын томилгоон дээр тохироо бүрдэнэ гэж ажиглагчид үзэж байна. Хэдийгээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулан, УИХ-д тангараг өргүүлэх заалттай ч өнөөдрийн түвшинд төрийн тэргүүнд танилцуулах бус тохиролцох улс төрийн нөхцөл үүсээд байгаа.
Н.Энхлэн
Уншиж байна |