Хүүхэд бүрт 6 сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг олгоно
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ 7 хоногт иргэдэд ээлтэй шийдвэр гаргалаа. Цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний хүрээнд хүүхэд, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст зориулсан тогтоол гаргав. Үүнд:
Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 700 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.
Коронавирусийн халдварын 42 дахь тохиолдол бүртгэгдлээ
Энэ долоо хоногт коронавирусийн халдвар авсан иргэний тоо нэмэгдэж 42-т хүрлээ. Тавдугаар 3-ны өдөр Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо ирэх долоо хоногт авчрах шийдвэр гаргаад байна. Мөн Ялалтын баярыг тохиолдуулан ОХУ-д суралцаж байсан сонсогч нарыг БХЯ-наас авчирч, тусгаарлаад байна.
Монгол Улс хар жагсаалтад орсныг зарлалаа
Европын холбооноос Монгол Улсыг мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын хар жагсаалтад оруулж буйгаа албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтад Монголоос гадна Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве гэх 12 орныг Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй гэж үзжээ.
Европын Комисс ЕХ-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ албан ёсоор танилцуулсан байна. Тус цогц арга хэмжээнд бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулснаас гадна ирэх нэг жилийн хугацаанд дээрх гэмт хэргүүдтэй тэмцэх журам, хяналт тавих зохицуулалтуудыг тусгажээ.
Баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хааж, хөл хорио тогтоов
Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргасан. Энэ нь эрсдэлтэй алхам гэсэн шүүмжлэл иргэдээс ирсний дагуу хотын мэр шийдвэрээ буцааж, баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаав.
Мөн энэ 7 хоногт “Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг энэ сарын 7-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа.
Хөл хориог Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газар нутагт тогтоосон юм. Мөн Чингэлтэй дүүрэгт оршин суугч 150 мянган иргэн, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд хязгаарлалтад орсон.
Э.Сонор
Уншиж байна |