Чөлөөт бөхийн олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо болж байна.
Өнөөдөр эрэгтэй зургаан жингийн барилдаан болсон бөгөөд хэсгийн барилдаан өндөрлөж, олимпын эрхийн төлөө өрсөлдөх жин тус бүрийн шилдэг дөрвөн бөхийн нэр тодорлоо. Харин орой 20:00 цагаас 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ Киргизстаны Алмаз Уулутай, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ Хятадын Зушен Линтэй, 97 кг-д Г.Ганхуяг Ираны Амирали Азарпиратай, 125 кг-д М.Лхагвагэрэл Хятадын Денг Живейтэй олимпын эрхийн төлөө барилдана. Манай дөрвөн тамирчин ялсан тохиолдолд Парисыг зорих эрхтэй болно гэсэн үг юм.
Уншиж байна |