Хүлэрт намгархаг газрын эко системийг сайжруулах төсөл хэрэгжинэ
2025-01-23

 

“Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, нүүдлийн малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх” төслийн удирдах хорооны анхны хурал боллоо 

Тус хурлыг төслийн удирдах хорооны дарга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга удирдан явуулж, 2025 оны үйл ажиллагааны болон худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

 

Хуралд төслийн удирдах хорооны дэд дарга, Цаа буга маллагчдын олон улсын төв (ICR)-ийн гүйцэтгэх захирал ноён Андерс Оскал болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, ДДБОС-ийн Европ, Баруун Азийн бүс нутгийн биологийн олон янз байдал ба газрын доройтол хариуцсан шинжээч, хатагтай Леся Николаева нар оролцож, үг хэллээ.

Монгол орны хүлэрт намгархаг газар нь нүүрстөрөгчийг шингээх, усыг цэвэршүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалахад амин чухал экосистем юм. Гэвч хүлэрт намгархаг газар уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийг зохисгүй ашиглах, бэлчээрийн даац хэтэрсэн зэргээс доройтож, хүлэрт газраас ялгарах хүлэмжийн хий нэмэгдэж, экосистемийн үйлчилгээ багасаж байна.

 

Иймд энэхүү төслийн хүрээнд Монгол орны хүлэрт намгархаг газрын экосистемийн үйлчилгээг сайжруулах, ялангуяа эвдэрсэн хүлэрт газрын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон нутгийн уугуул, цаа буга маллагчдын чадавхыг бэхжүүлэх, газрын доройтлыг бууруулах, экосистемийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэх зорилготой. Төсөл нь үндсэн 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх бөгөөд 1 болон 2-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төлөвлөгдсөн 15 арга хэмжээг Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий аймгуудын сонгогдсон хүлэрт намгархаг газруудад хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгчээр Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв ажиллана.

 

Төсөл хэрэгжснээр нийт 1000 га хүлэрт намгархаг газрыг сэргээж, 1000 га газрын ландшафтыг тогтвортой менежментийн аргачлалаар сайжруулсанаар нүүрстөрөгчийн шингээлт, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлээд зогсохгүй, 20 жилийн хугацаанд 594 мянган тонн CO2 ялгарахаас сэргийлэх боломжтой гэж тооцсон бөгөөд төслийн өгөөж, үр ашгийг хамгийн багадаа 14000 хүн шууд байдлаар хүртэнэ гэж үзэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Michael Davenport:
I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Recovercapital@cyberservices.com Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com
2025-01-29