Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар уг асуудалтай холбоотой танилцуулгыг төлөөлөгчдөд хийлээ. Үүний дараа төлөөлөгчдийн асуултад хариулт өглөө.
Энэ үеэр "Өнөөдөр өглөөний 09 цагийн байдлаар 1049 автобус үйлчилгээнд гарахаас 1000 гарсан. Техникийн саатлын улмаас 19, жолоочгүйгээс 30 автобус үйлчилгээнд гараагүй байна. Тахилтад гэхэд 150 шинэ автобус жолоочгүйн улмаас үйлчилгээнд гараагүй бол мөн 50 автобусны төлбөрийн карт унших төхөөрөмжийг суурилуулахаар хүлээж байна. Сая бид ам мөчгийг нь авч бас
Шинээр карт унших төхөөрөмж суурилуулна. Өнгөрсөн долоо хоногт туршилтаа хийсэн. 45 хоногийн хугацаанд туршина. Энэ хугацаанд хоёр төхөөрөмжийн алинд нь ч картаа уншуулж болно.
Ирэх гуравдугаар сарын 15-аас нийтийн тээврийн төлбөр тооцооны системыг олон нийтэд танилцуулж, шилжилт хийхнэ. Хүний толгой тоолдог төхөөрөмжийг бүх автобусанд суулгана. Ахмад настан, хүүхэд, донор гэх мэт үнэгүй зорчдог хүмүүсийн картыг татаасаар мөнгөжүүлж өгнө. Өнөөдөр автобусны жолооч нар бүгд бэлэн мөнгөний хайрцагтай. Түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг. Өдөрт хамгийн багадаа 30, 40 мянган төгрөг жолоочийн халаас руу орж байгаа юм. Карт уншуулсан хүмүүсийн тоо, толгой хоёр яг таарах ёстой. Тоо таараагүй бол жолоочид шаардлага тавьж эхэлнэ.
Миний хувьд карт аваад зарим чиглэлд сууж үзсэн. Автобусны жолооч нүдэн дээр л мөнгө авч байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай" гэлээ.