Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Монголын АРДЧИЛАЛ аюулд орсныг олон улсын байгууллага анхаарууллаа
2024-01-31

“Транспаренси Интернэйшнл” байгууллагаас дэлхий нийтийн авлигын төсөөллийн индексийг өчигдөр танилцуулав. Авлигын индексээр Монгол Улс 2022 онд 33 оноогоор 116 дугаар байрт жагсаж байсан бол 2023 онд 33 оноо хэвээр хадгалагдан, эрэмбийн хувьд 180 улсаас 121-д жагсаж, 5 байраар ухарсан байна. Мэргэжилтнүүд тоон үзүүлэлтэд төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Учир нь оноо буураагүй, эрэмбэ ухарсан нь бусад улс орнуудын онооны хэлбэлзлээс хамааралтай.

 

 

Таван байраар ухарсан тоог анзаарахгүй, нүдээ аниад өнгөрч болох ч үр дагавар нь тун таагүй аж. Дэлхийн ардчилсан бус орнуудын авлигын дундаж оноо 33 байна. Гэтэл ардчиллын баянбүрд гэж нэрлэгддэг Монгол Улсын авлигын дундаж индекс 33 оноотой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ардчилал нэр төдий болж, аюулд оржээ гэсэн үг. Манай улс ардчилсан нэртэй ч хаалттай улсуудын түвшинд байгаа нь зайлшгүй анхаарах гол асуудал.

 

Монголын ардчилалд юу заналхийлж, уналтад хүргэв? Транспаренси Интернэйшнл байгууллагын дүгнэлтэд:

 

  1. Монголын парламент судалгаагүй, иргэдийн оролцоогүй хууль баталж, хуулийн засаглалыг унагааж байна.

  2. Монгол Улс иргэдийнхээ мэдэх эрхийг хангахгүй байна. Энэ байдал ковидоос хойш улам даамжирч, хаалттай болсон.

  3. Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангахгүй байна. Товчхондоо иргэнээ сонсдоггүй төртэй болсон гэсэн үг.

  4. Төрийн албанд хүний эрхийг мэдрэмж дутагдаж байна.

  5. Шүгэл үлээгчид, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалахын оронд шоронд хийж, амыг нь таглаж байгааг тов тодорхой хэлээд өглөө.

 

Тэгвэл ардчиллын үнэт зүйл гэж юу вэ

 

  • Хүний эрх, эрх чөлөө

  • Иргэдийн улс төрийн оролцоо

  • Тэгш эрх

  • Ил тод байдал

  • Хуулийн засаглал

  • Эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх, хяналт тавих гэх мэт.

 

Гэтэл өнөөдөр Монгол Улс ардчиллын үнэт зүйлсийг нухчин дарчихаад авлигатай тэмцэх тухай ярьж байна. Авлигын элдэв хөтөлбөр баталж, янз бүрийн ажиллагаа явуулаад нэг ч оноо нэмэгдсэнгүй, ганц ч байраар урагшилсангүй.

 

Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж, иргэдийн мэдэх эрхийг халхавчлан, олон нийтийн оролцоог хангаагүй цагт авлигатай хийх тэмцэл алхам ч урагшилдаггүйг монголчууд харж, олон улсын байгууллага хэлээд өглөө. Одоо яах вэ, ардчиллаа хөсөрдүүлсэн хэвээр байсаар байх уу?!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
яг үнэн эсрэг дуугарсан боллгоныг шоронд хийдэг
2024-02-02
над шиг онц сурлагатанг авдаг улсын байгуулллага алга. ардчилал байхгүйн баталгаа
2024-02-02
Өрнөдийнхөн өөрсдийнх нь үгэнд орохгүй болохоор л энэ мэт тоон үзүүлэлтээр сүрдүүлж дарамталж эхэлдэг. Өнөрцэцэг мэтийн рекитерүүд, түүнтэй адил этгээдүүд эх орныхоо нэрийг юман чинээ бодохгүй олон улсад шударга царайлан хандаад байхаар нөгөө тэнэгүүд нь далим болгож өлгөж авдаг нь эндээс харагдаж байна. Гэхдээ ч манайд авилга дэндүү, дэндүү...
2024-01-31
зочин:
Зэрлэг монголчуудад зэрлэг Ардчилал, зэрлэг капитализм, зэрлэг зах зээл зохихгүй болохыг сүүлийн 30 жилийн амьдрал яруу тодоор харууллаа. Өөрөөр хэлвэл 1990 онд монголчууд буруу зам сонгож, буруу замаар оржээ. Одоо монголд хотын даргаар хэнийг ч тавиад, ерөнхий сайдаар хэнийг ч тавиад, Ерөнхийлөгчөөр хэнийг ч сонгоод, УИХ-ын 128 гишүүнийг 1000 удаа сонгоод ч монгол хөгжихгүй болох нь нэгэнт тодорхой болжээ. Иймээс монголчууд өөр зам буюу хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмын замыг дахин сонгохоос өөр зам үлдсэнгүй. Хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмаас айгаад, ичээд, зовоод огт хэрэггүй. Учир нь энэ замаар урьд хөрш Хятад улс, хойд хөрш Орос улс гайхалтай амжилттай хөгжиж байгааг бид өдөр бүр харж байна шүү дээ.
2024-01-31
Францын нийгмийн сэтгэл зүйч Гюстав Лебон Хүн сүрэг өөрт нь эетэй зөөлөн хандагчийг биш, харин өөрийг нь дарангуйлан захирагчийг илүүд үзэж, түүнийг бишрэн шүтдэг гэж хэлсэн байдаг
2024-01-31
Зочин:
Ардчилал гэж байхгүй гэдгийг дэлхийн том улс төрчид хэлээд байгаа шүү. Шударга ёс, эрүүл сэтгэхүйн хямралд орсон улс шүү манай Монгол. Ардчиллаа аваръя ч гэх шиг хуцахаа больцгоо
2024-01-31
Эмээ:
Монголд ардчилал биш ардчилсан намын нэрээр улс орох ард түмний амьдралыг хулгайлсан нь илчлэгдээд өөрсдөө аилчиоал сүйрч байгаа болж бичиж байгаа
2024-01-31
Чиний ухамсар мэдлэгт л байхгүй байх
2024-01-31
Монголд хэзээ ч ардчилал байгаагүй, цаашдаа ч хэзээ ч ардчилал тогтохгүй!!!
2024-01-31
МАН монгол маягийн маоист дэглэмийг тогтоогоод байна.
2024-01-31
яг үнэн эсрэг дуугарсан боллгоныг шоронд хийдэг
МАНыхан Авилгалд идэгдсэн бүгд.:
МАН ыхан дарга гишүүд бүгд авилгалд идэгдэж Мафи болчихсон.Ямарч хариуцлага тооцохгүй Сонгуулийн сурагаар Дарга нь Хуурамчаар би Тэмцэнэ жагсана,Цаг нь болохоор зарлана,нэрлэнэ гд шоудаад, Яг үнэндээ ЗГ кабинатаараа авилгалд живсэн.ЗГ гишүүн,ИХГ Сүхбаатар Сумяабузар гэхэд 320 тэрбум Ногоон автобус луйвар хийчихсэн зүгээр л даргаа хийгээд явж бгаа.Өөр бузар булай8 жилийн улс улс орноо доройтуулсан,өрөнд охуулж,хорт утаанд хордуулсан,тоггүй,Түлш бинзэнгүй,Төрийхөн бүгд хахуул нэхээд ажил явдаггүй энэ байдал Дарга нартай нь холбоотой.Хамт идэж баяждаг схэмтэй.Худалаа Дүр исгэсэн Хуурамч авилга,Хулгайтай тэмцэгч баг Зүүсэн Дарга нь Бүр аюултай.Дүр исгэсэн Ардчилал бий болгосон шүү.Коммунистууд гэнжт ардчиллын нэр барьж дээрэм тонуул хийдэг болсон.
2024-01-31
zochin:
mongold xezee ch ardchilal baugaagyi
2024-01-31
над шиг онц сурлагатанг авдаг улсын байгуулллага алга. ардчилал байхгүйн баталгаа
Чиний ухамсар мэдлэгт л байхгүй байх
halhiin havtagai deer hovdiinhon shig hogiin hulgaich baihgui
2024-01-31