Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Нутгийн буян группын бөх Монгол Улсын гарьд М.Бадарч Улсын начин Э.Дашаар зургаа давлаа
Сүлд биеийн тамир хорооны бөх Монгол Улсын даян аварга Н.Батсуурь аймгийн хурц арслан Э.Ууганбаяраар зургаа давлаа
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монос группын бөх Ц.Содномдорж улсын харцага Г.Бадрахаар зургаа давлаа
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон Улсын харцага Ш.Пүрэвгарьдаар зургаа давж харцага цолоо баталлаа
Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г. Ганхуяг Улсын арслан Б.Орхонбаяраар зургаа давж ХАРЦАГА цолны болзол хангалаа
Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай Увс аймгийн арслан, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар зургаа давлаа.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат Алдар спорт хорооны бөх аймгийн хурц арслан С.Сүхбат Улсын заан М.Лхагвагэрэлээр зургаа давж, ХАРЦАГА цолны болзол хангалаа
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан Цэргийн арслан Л.Отгонбаатараар зургаа давж дунд шөвөгт шалгарлаа.
Уншиж байна |