Уясан морьд нь уяан дээрээ эргэцэж, унасан хүүхдийнх нь гийгоон дуу хадан, хүчит бөхийн уран барилдаан нь уулсыг өндөлзүүлж, оньч мэргэдийн харвасан сум нь шувуудыг цуцаан Монгол наадам дэнж хотойлгон эхэллээ.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр тохиож буй. Энэ өдөр Азарга болон Их насны хурдан морьд уралдахаас гадна хүчит нөхийн барилдааны нэг, хоёрын даваа болох юм. Мөн өглөөний 11 цаг 20 минутаас Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ эхэлнэ.