Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Нийслэл хот орчмын зургаан хагаралд хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэй
2023-03-22

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 22-нд  мэдээлэл хийлээ. 

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд ирэх тавдугаар сарын 24-26-ны хооронд Монгол Улсад үндэсний хэмжээний сургуулилалт зохион байгуулна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайд, НЗДТГ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулах энэ арга хэмжээний үеэр газар хүчтэй хөдөлсөн үед бид ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудлыг хөндөх юм. 

Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд 327 мянга 576 удаагийн газар хөдлөлт болсноос 6-6,9 магнитудын газар хөдлөлт гурван удаа, 5-5,9 магнитудынх 18 удаа, 4-4,9 магнитуд хүчтэй 238 удаа болсон.

Мөн нийслэл хот орчмын газар хөдлөлтийн зургаан хагарлын бүсэд 6,6-7,6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэй байна. Газар хөдлөлтийн гамшиг нь хүн ард төдийгүй эдийн засаг, эрчим хүчинд сөрөг нөлөө их учир хүн бүр сэрэмжтэй байх хэрэгтэй юм. 

Нийслэл хотод нийт 30 мянган барилга байгаагаас 10 мянга нь 2002 оноос өмнө баригдсан. Тэгэхээр газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг сайтар шалгах шаардлагатай" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
үнэ баримт:
Amerikiig duurai hudal ih surjigneh bolj dee. Huuchin barilguud harin ch gazar hudlulted iluu mesbertei baih bagadlalmai. Suuliin ueiin undur barilguud l ih no-toi Yagaad gevel ter ued barilgiin ajliig yag norm durmeer ni hiideg ulsiin kommis ch hariutslagatai baisaan. Orchin ueiin barilgiin materialiig yam nomoor zoriulaltaar ni asiglaagui,barilgiin mergejliin baiguullagag geheer tarj butraad baihgui bolsonoor mergejilmei tsuursun tul mergejliin geheesee end mendees tsuglarsan ereever huraabar humuus tsugluulj ajil hiilgedeg. ter bur mergejliin hun oldohgui bolsoon.Huuchnii mergejliin humuusiin ihenh ni memgevertee garchisan uuruur helvel mergejliin zalgamj chanar aldagdsan zurvas ue taarsaan
2023-03-22
E:
Худлаа хуцаад сургалт энэ тэр гэж балай юм ярьж байхаар бодит ажил хий энэ олон гишгэх газаргүй болтол барьсан өндөр барилгуудаа төр барьж байгаа хулгайчууд зөвшөөрөл өгсөн нөхдүүддээ хариуцлага тооц улсын комисс яаж хүлээж авдаг журамтай юм аманд баахан мөнгө хиигэд чанаргүй барилга хүлээж авдаг ийм хүмүүстэй хариуцлага тооц
2023-03-22
Ганаа:
Болзошгүй гамшгийн асуудлаар сүржигнээд байхын оронд тодорхой арга хэмжээ аваач дээ, сургалтаас өөр юм хийхгүй, наад арга барил чинь хоцрогдсон байна. Маш тодорхой арга хэмжээ аваач дээ, хамгийн наад зах нь тийм эрсдэлтэй юм бол УБ хотод орон сууцны барилгыг 9 давхраас дээш бариулахгүй байх, өндөр байшингуудын 1 давхарт цэцэрлэг байгуулахыг хориглох, хүн амын төөвлөрлийг сааруулах, амины орон сууц барих бодлогыг дэмжих гээд олон асуудлыг салбар яамдуудтайгаа ярьж холбож зохицуулалт хийх хэрэгтэй шүү дээ, худлаа сүржигнээд л байх юм, тодорхой бодлого, арга хэмжээ аваач
2023-03-22
үнэ баримт:
Amerikiig duurai hudal ih surjigneh bolj dee. Huuchin barilguud harin ch gazar hudlulted iluu mesbertei baih bagadlalmai. Suuliin ueiin undur barilguud l ih no-toi Yagaad gevel ter ued barilgiin ajliig yag norm durmeer ni hiideg ulsiin kommis ch hariutslagatai baisaan. Orchin ueiin barilgiin materialiig yam nomoor zoriulaltaar ni asiglaagui,barilgiin mergejliin baiguullagag geheer tarj butraad baihgui bolsonoor mergejilmei tsuursun tul mergejliin geheesee end mendees tsuglarsan ereever huraabar humuus tsugluulj ajil hiilgedeg. ter bur mergejliin hun oldohgui bolsoon.Huuchnii mergejliin humuusiin ihenh ni memgevertee garchisan uuruur helvel mergejliin zalgamj chanar aldagdsan zurvas ue taarsaan
Зочин:
Баригдаж бгаа орон сууцнуудын эрсдэлийн дүгнэлтүүдийг ил болгомоор бна.барилга орон сууцнуудыг засаг төр л зөвшөөрөл өгч,хяналт тавьж бгаа.бсан. муу юм болбол төр засаг л хариуцна биз дээ.газрын зөвшөөрөл явцын хяналт.улсын комисс гээд төр л хянадаг.зөвшөөрдөг ард түмэн түүнд итгээд авдаг.ипотектэй муу барилга газар хөдлөлтөөр сүйрвэл хэн хэн лүүгээ түлхэх бол....төрийн хяналт бхгүй бна

Шалгаад үзсэн нь дээр шүү:
Нэг шалгаад үзээ
2023-03-22
Зочин:
Тэнэгтэх юм
2023-03-22