Дайн эхэлснээс хойш Шойгугийн нэр хүнд унажээ
2023-03-14

Олон нийтийн байр суурийг судлах бүх Оросын төвөөс хийсэн судалгаагаар Украин дахь дайн эхэлснээс хойш Батлан хамгаалахын сайд Шойгуд хандах иргэдийн хандлага буурч, түүнд итгэх хүний тоо цөөн болсон гэсэн үр дүн гарсан талаар The Moscow Times мэдээлжээ. 

 

Энэ оны хоёрдугаар сарын 28-нд хийсэн судалгаагаар, оролцогчдын ердөө 11,2 хувь нь Шойгу сайд төрийн чухал асуудлыг шийднэ гэдэгт итгэж болно гэж хариулсан байна. Мөн энэ асуудлаар иргэдийн 37,5 хувь нь Путинд итгэдэг, 16,3 хувь нь Сергей Лавровт харин 14,3 хувь нь Ерөнхий сайд Михаил Мишустинд итгэдэг хэмээн хариулжээ.

 

Шойгу гурван сарын туршид Оросын алдартай гурван улс төрчийн тоонд багтаагүй бөгөөд харин хамгийн муу үнэлгээтэй улс төрчдийн жагсаалтад орох болсон байна. Хоёрдугаар сарын судалгаагаар Шойгуд огт итгэдэггүй хүний тоо 4,1 хувь болсон аж. Өмнө нь ийм түвшинд огт хүрч байгаагүй бөгөөд 2022 оны гуравдугаар сард оросуудын 21,1 хувь нь Шойгуд итгэдэг, харин огт итгэдэггүй хүний тоо 2,3 хувь байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өөр юу гэж хуцмаар байна. Манай улстөрчдөд итгэдэг нь л 4 % байх хаха.
2023-03-15
Худ шүү:
Орос ах мундаг
2023-03-14
Болд:
Хөөрхий бас Монгол цус гүйж байгаа тэгээд ч Путинийг нутагтаа амрааж чадлаараа үйлчилж панаалдсан, Итгэлийг нь авч чадсан тул Путин байгаа цагт муу юм болохгүй байх аа
2023-03-14
иргэн:
мууг дагавал могойн хор Онцгой байдлын албандаа хүртэл охиныгоо даргаар томилуулчихсан явсан Цөөнх гэдгээ бодвол дэмжижи байна Гэхдээ ргачин Путинээс хол байсан нь дээр
2023-03-14
Уншигч:
Хөөрхий холимог тивагаар туг тахиад уснаас хуурай гарна гэж бодож дээ
2023-03-14
шоохуй гэдгийг нь мэдэждээ орк ах нар чин??
2023-03-14