Нэгдсэн Үндэстний Байгууллагын мэдээллээр, Оросын түрэмгийллийн улмаас Украинд амиа алдсан энгийн иргэдийн тоо 6600 болжээ. Энэ талаар НҮБ-аас 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан тайланд тусгасан байна.
НҮБ-ын мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 20-ны хооронд Украинд 6595 энгийн иргэн амиа алдаж, 10 189 хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн 2575 нь эрэгтэй, 1767 нь эмэгтэй, 172 охин, 206 хөвгүүн байгаа бол 37 хүүхэд, 1838 насанд хүрэгчийн хүйсийг тогтоож чадаагүй аж.
"Хүнд артиллери, шуурган галын тийрэлтэт системээс буудсан, пуужин болон агаарын цохилт өгсний улмаас иргэд олноор амиа алдсан" хэмээн НҮБ-ын тайланд онцолжээ.
Бодит байдал дээр амиа алдсан хүний тоо хавьгүй их байж болзошгүй, учир нь байлдааны ажиллагаа өрнөж буй бүс нутгуудаас мэдээлэл саатаж ирж байгаа хэмээн Дээд комиссарын газар мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |