Францад цалин нэмэх, төлбөрийг бууруулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Франц даяар болсон жагсаалд 30 мянга гаруй хүн оролцож, засгийн газартаа шаардлага тавьсан гэж МИР24 суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалд тээвэр, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд оролцжээ. Тэдэнтэй үйлдвэрчний эвлэлүүд, тэтгэврийн насныхан, "Шар хантаазтанууд" хөдөлгөөнийг дэмжигчид болон оюутнууд нэгдсэн байна. Жагсагчид инфляци, цахилгаан эрчим хүчний үнэ өсөж байгаа үед цалин нэмэх ёстой гэсэн шаардлага тавьжээ.
Энд дуулгахад, энэ онд Европт эрчим хүчний хямрал нүүрлэхэд цаг агаар ч нөлөөлсөн юм. Испанид ган гачиг нүүрлэсний улмаас Мекиненсийн усан цахилгаан станц зогсох дээрээ тулаад байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |