Америкийн бизнесмен, тэрбумтан, Тесла компанийн ерөнхий захирал Илон Маск Английн "Манчестер Юнайтед" хөлбөмбөгийн клубийг худалдан авч байгаагаа зарлажээ. Тэрбээр энэ талаараа Твиттер хуудсандаа бичсэн байна.
"Би "Манчестер Юнайтед"-ыг худалдан авч байгаа, талархах хэрэггүй" хэмээн Илон Маск твиттер хуудсандаа бичжээ.
"Манчестер Юнайтед" нь Английн мэргэжлийн хөлбөмбөгийн клуб юм. Анх 1878 онд "Ньютон Хит" нэртэйгээр байгуулагдаж, 1902 онд "Манчестер Юнайтед" болж нэрээ өөрчилсөн. Энэ клуб дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн клубүүдийн нэг бөгөөд одоо энэ клубийн ерөнхий захирал нь Британийн иргэн Ричард Арнольд юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |