ОХУ Украины эсрэг дайн өдүүлснээс хойш дэлхийн улс орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьж, энэ хоригоо өргөжүүлсээр байгаа юм. Эдгээр улс орнуудын нэг нь Япон бөгөөд энэ улс Оросын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Японы Засгийн газар ОХУ-ын эсрэг тавьсан шинэ хоригтоо 130 гаруй хүн, 70 компанийг багтаасан байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Рашид Нургалиев, өөрсдийгөө тунхагласан Луганск, Донецк улсын тэргүүнүүд, бизнесмен Геннадий Тимченкогийн ар гэрийнхэн хоригт багтжээ.
Түүнчлэн Японы Засгийн газар экспортод хязгаарлалт тогтоосон бөгөөд энэ хориг нь Оросын батлан хамгаалах салбартай холбоотой компаниуд тэр дундаа "Алмаз-Антей", "Тактикийн пуужингийн зэвсэглэл" корпорацийн эсрэг үйлчлэх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |