Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үнэн алдартны шашинтнуудын хувьд чухал өдөр болох "өршөөл эрэх ням гараг"-т ард түмэндээ хандан хийсэн шинэ мэдэгдэлдээ "Бид уучлахгүй" хэмээжээ.
"Өнөөдөр бол Өршөөл эрэх ням гараг. Бид үргэлж нэгнээсээ, бүхий л хүмүүсээс, бурхнаас өршөөл эрдэг тэр өдөр. Гэхдээ өнөөдөр л биш. Олон хүн энэ өдрийн талаар санаагүй бололтой. "Намайг өршөөгөөч" гэх гол үгийг санасангүй. Мөн "Бурхан өршөөнө, би уучилж байна" гэдэг хариултыг ч гэсэн. Эдгээр үгс утга санаагаа алдсан бололтой. Бидний туулж өнгөрүүлсэн энэ бүхний дараа энэ үгсийн утга алдагджээ. Бид буудуулсан байрнуудын төлөө уучлахгүй. Өнөөдөр Охматдетийн дээрээс ирж, манай агаараас хамгаалах хүчин устгасан пуужингийн төлөө уучлахгүй " хэмээн Зеленский мэдэгдсэн байна.
Украин даяар, ураинчуудын эсрэг довтолж буйг, зэвсэггүй хүмүүсийг буудаж байгаад, дэд бүтцийг устгаж байгааг ч мөн уучлахгүй хэмээн Зеленский онцолжээ.
"Бид уучлахгүй, зуун зуун хохирогч, Олон мянган шаналал. Бурхан ч уучлахгүй. Өнөөдөр ч , маргааш ч, хэзээ ч уучлахгүй. Өршөөл эрэх өдрийн оронд Шүүлтийн өдөр ирнэ. Би үүнд итгэлтэй байна. Орос цэргүүдэд тэдний хийсэн зүйл хангалтгүй бололтой. Тэд дахин олон хүний амь насыг сүйтгэж, илүү олноор хөнөөхийг хүсэж байна. Маргааш гэхэд Орос улс манай нутаг дэвсгэр рүү дахин довтолно гэж мэдэгдсэн. Зөвлөлтийн эрх баригчдын босгосон хотууд руу дайрна. Тэнд олон мянган хүн ажиллаж, зэрэгцээд хэдэн зуун мянган хүн амьдарч байгаа. Энэ бол аллага, зориудаар үйлдэж буй аллага. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор барууны улс төрчид мэдэгдэл хийхийг би огт харсангүй. Ямар ч хариу мэдэгдэл гаргахгүй, үг дуугүй байгаа тул тэд зэрлэг үйлдлээ үргэлжлүүлсээр байна" хэмээн Зеленский мэдэгджээ.
Г.Бямбасүрэн