Монголын гадаад харилцааны гайхамшигт үнэн
2021-12-03

БНСУ-д 13 настай монгол охин сургуулийн хүчирхийлэлд өртөж, олныг хиртхийлгэв. Охиныг сургуулийнх нь дөрвөн хүүхэд гэртээ хорьж, зургаан цагийн турш зодож, тамласан бичлэг олон нийтийн сүлжээнд тархлаа. Тэгээд зогсохгүй охиныг ээжээс нь болон цагдаагаас нууж, хүчирхийллийн үйлдлээ далдлахыг оролджээ. Хүчирхийлэл үйлдэж буй бичлэг байсаар байхад Солонгосын цагдаагийн байгууллага нотлох баримт нэхэж, хэргийг тэгэсгээд дарах төлөвлөгөөтэй байв. Гэвч энэ хэрэг аль хэдийнэ өндрөө авч, Монгол-Солонгос гэсэн хоёр улсын хоорондын асуудал боллоо.

 

 

Хамгийн хачирхалтай нь өнгөрсөн 07 дугаар сарын 03-ны өдөр болсон эл үйл явдлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ дахь Элчин сайдын яам, Консулын газар өчигдөр хэвлэлийн мэдээнээс мэджээ. Гадны улсад Монгол хүний эрүүл мэнд, амь нас хохирох хэмжээнд хүрсэн хэргийг Монгол таван сарын дараа бүр хэвлэлийн мэдээнээс мэдсэнээ Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өөрийн амаараа хэллээ. Энэ бол Монголын гадаад харилцааны үнэн төрх, ямар хэмжээнд ажилладгийг нь энэ удаагийн үйл явдал яг байгаагаар нь харууллаа.

 

Гадаад харилцаатай нь “амьтай”, бусад улс оронд үнэлэгдэх хэмжээнд ажилладаг байсан бол Солонгосын тал энэ хэргийн талаар Монголд мэдээлэх байв. Ядаж тэнд байгаа консулд нь, Элчин сайдын яаманд нь дуулгах байсан биз. Бүр Солонгост байгаа Элчин, консул монгол хүнээ гэдэг байсан бол хүчирхийлэлд өртсөн охин, гэр бүл нь тусламж хүсэж хандах байсан байх. Харин тэд Монголын Элчин сайдын яаманд биш монголчуудын эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагад хандаж байж, энэ хэргийн талаар монголчууд мэдээлэлтэй боллоо.

 

Хохирсон иргэн яагаад бүхэл бүтэн улсыг төлөөлөн суугаа Консул, Элчин сайдын яамандаа биш Төрийн бус байгууллагад хандав гэдгийг бодох л асуудал!

 

Эх орныхоо гадаад харилцаанд итгээгүй, олон нийтэд илүү найдсан хэрэг биш үү. Яг л Н.Анхбаяр Төрийн нарийн бичгийн даргын хэлдгээр Монголд олон нийтийн сүлжээ хэрэглэгчид хүчтэй гэдэг шиг. Түүний үгийг жаахан мушгихад нь Монголын Гадаад харилцааны яамнаас фэйсбүүк, твиттерийн хэрэглэгчид илүү хүчтэй, илүү найдаж болохуйц гэсэн утгатай болчих биш гэж үү.

 

Ингэж бид улсынхаа гадаад харилцааны “гайхамшигт” үнэнг мэдэж авлаа. Харин одоо яаж ажиллахыг нь харцгаая. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Солонгосын элчин зөвлөх болоод яамны албаны хүмүүсийг дуудаж уулзаад, энэ хэрэгт онцгой анхаарахыг хүссэн гэнэ. Монголын гадаад харилцааны яамыг төлөөлсөн түүний онцгой гэдэг үг хэр үнэ цэнэтэй байхыг дэлхий даяар тархсан монголчууд нүд, чих тавин харж буй. Тэд ч өөрсдөд нь ийм асуудал тулгарвал эх орон нь, Монголын гадаад харилцаа хэрхэн хамгаалахыг мэдэхийг хүсч байгаа.

 

Одоо энэ хэрэг ганцхан гэр бүлийн асуудал биш. Харин Монголын гадаад харилцааны асуудал боллоо.

 

Монголын гадаад харилцаа хэрхэн ажилладаг, цаашлаад гадны улс орнуудад хэрхэн үнэлэгддэгийг харахаар монголчууд хүлээж байна. Цаашлаад хилийн чанадад эрх нь зөрчигдсөн иргэнээ хэрхэн хамгаалахыг нь дэлхий нийт байг гэхэд Монголд буй гадны орны төлөөллүүд харахаар чих тавьж буй нь мэдээж.   

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-28
монгол хүн:
энэ чинь л монголчууд бидний эсэргүүцлээ илэрхийлэх бодит арга,
2021-12-05
Хахаха
2021-12-04
Хахаха
2021-12-04
40 000 монгол солонгост байна гэж худлаа үхмээр байгаад одоо 4000 хүн л байх шиг байна. Буцахгүй биш үхчихсэн шүү дээ үйлдвэрийг ослоор өдөр бүр 50 хүн үхдэг улс шүү
2021-12-04
Солонгост хэдэн мянган монгол хүүхэд 90 ээд оноос хойш тоолол олон ч одоо амьдар байгаа нь 300 аад хүүхэд бусад нь үхсэн шдээ. Хүүхдийн наймаа далдуур их явж байгаа. Донор эсвэл гаж сонинуудад зарах гээл мафи нь муу муухай юм хийдэг улс шүү гаднаа тайван ч дотроо муу муухай юм их болдог.
2021-12-04
Харахаас тэнэг царайтай ууртай мэдрэл муутай хэдэн ярвагар л элчин хийдэг шдээ
2021-12-04
McCarthy Juan:
ӨНӨӨДӨР БИ НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС ХҮССЭН ЗЭЭЛЭЭ 520,000.00$ АВЛАА. ТАНД ОДОО ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ drbenjaminfinance@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Сайн байна уу, би BENJAMIN LOAN FINANCE(drbenjaminfinance@gmail.com)-аас зээлээ хэрхэн авснаа гэрчлэхээр энд ирлээ Тэд бүх төрлийн зээлийг санал болгодог. Иймд Доктор Бенжамин Оуэнтэй холбогдож болно, тэрээр мөнгө хэрхэн хурдан, өвдөлтгүй, ямар ч дарамтгүйгээр олж авах талаархи бүх мэдээллийг drbenjaminfinance@gmail.com цахим шуудангаар эзэмшдэг. Санхүүгийн асуудлаа аль болох хурдан шийдэж, шийдвэрлэсэн талаар бодож үзээрэй. Яг одоо нэгэн сэтгэлд туслахын тулд үүнийг хуваалцаарай БАЯРЛАЛАА.
2021-12-04
Иргэн:
Монгол улсын гадаад яамны жинхэнэ нүүр царай нь энэ. Тэр Н.Анхбаяр гэгч нөхөр өнөөх Нямдоржийн хүүхэд шүүдээ.!.! МАН ын шагналаар томилогдсон мэдлэг чадваргүй их зантай нөхдүүд төрийн яамдуудад үүрэлчихсан дээ. Яана даа монголчуудаа.!!.
2021-12-04
Иргэн:
Монголд байгаа солонгос байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байж эсэргүүцье
2021-12-04
монгол хүн:
энэ чинь л монголчууд бидний эсэргүүцлээ илэрхийлэх бодит арга,
ГХЯ-ны гөлөгнүүдийг бүгдийг нь зайлуулж мэргэжлийн хүмүүсээр дахиж бүрдүүлэх хэрэгтэй.
2021-12-03
zo:
эх орныхоо төлөө элэг зүрхний тольт хэмээн санаж эрдэнэ чин ван ханддаорж шиг эргэлтгүй нэгэн санааг барьж чадваас энэ сая нэгэн күтгэл болмуй
2021-12-03
Хэрвээ хятад ингэсэн бол хятадууд нэг ч солонгос бараа авахгуй. Ингээд л гуйцээ. Гаднын хог цуглуулж, гадныхныг шутэж амьдардагаа боль.
2021-12-03
Zochin:
Одбаяр зүгээр хувцастай хүүхэнд гар шүргэхэд Солонгост юу боллоо. Харин жаахан охиныг үүгээр 2 хүүхэд муудалцаж зодоогүй, яргалж байхад Хамгаалж өмгөөлөх нь маш зөв, үүгээр орхиж болохгүй
2021-12-03
зочин:
Энэ дэлхийн хамгийн заргач ард түмэн шүү Mонголчууд.. Tэгсэн хирнээ Oросуудынхаа өмнө бол зүгээр л гөлөг царайлна. Cаяхан манай нэг дуучин пацаан Oросын элчингийн хүлээн авалт дээр бааж чадахгүй болтлоо балбуулчаад - Hадаас болж 2 орны найрамдалт харилцаа муудах вий... би зүгээр - гэх ухааны юм донгосож байлуу да..
2021-12-03
Хахаха
Хахаха
Иргэн:
Аманд нь баас түрхэчихсэн царайтай элчин, элчингийн ажилтнууд, эхнэр, хүүхдүүд байдаг шүү дээ. Элчингийн газар үнэн бүтэхгүй газар. Дугарч ядсан, муухай харсан, зандарсан хүмүүс.
2021-12-03
иргэн:
Харласан бүс хүмүүсээ ирүүлээд ажилтай болгомоор юм. чадах бол уу???
2021-12-03
Иргэн:
Гадаад яамныхныг бүгдийг нь сольж,цус сэлбэх шаардлагатай болсныг харуулж байна даа.
2021-12-03
Иргэн:
Монгол улсын гадаад яамны жинхэнэ нүүр царай нь энэ. Тэр Н.Анхбаяр гэгч нөхөр өнөөх Нямдоржийн хүүхэд шүүдээ.!.! МАН ын шагналаар томилогдсон мэдлэг чадваргүй их зантай нөхдүүд төрийн яамдуудад үүрэлчихсан дээ. Яана даа монголчуудаа.!!.
2021-12-03
зочин:
Унгарт байсан элчин сайд нь овоо дажгүй хүн байсан, тэрийг татаад одоо нэг цагдаа аваачаад өнөөх нь юугаа ч мэдэхгүй сууж байна. тэтгэврийн шагнал болсон Элчин сайдууд
2021-12-03
2000 онд БНСУ дахь ЭСЯ нэг ч канон байхгүй байсан.Тэгсэн хэрнээ монголчуудыг очиж уулзахаар ярвайсан язгууртан царайлсан хэдэн нөхдүүд л байдаг байсан.Одоо ч хэвээрээ л юм байна.Ийм нөхдүүд хэзээ ч гадаад байгаа монголчуудын эрх ашгийг хамгаална гэж байхгүй
2021-12-03
Зочин:
Элчин консул нь тоох ч үгүй хүнд сурталтай хаалгаараа ч оруулахгүй нэх л их зантай хүмүүс байдаг
2021-12-03
Зочин:
Вусаны консулын газар юун хүнээ хамгаалах. Хүнд сруталтай хэдэн нөхдүүд бий
2021-12-03
МОНГОЛ ХҮН БОЛ ҮХЭР Л ГЭСЭН ҮГ.НЭГИЙГЭЭ ӨМӨӨРНӨ ГЭЖ БАЙХГҮЙ ЗОДУУЛЖ БАЙГААГ НЬ МЭДСЭН Ч БУШУУХАН ЗУГТААНА.
2021-12-03
Манай гадаад явдлын Яам одоо зүгээр л МАН-н дарга нарын хүссэн хүмүүсийг авч ажиллуулж байдаг монголын нийгмийн чадваргүй хог шаарнуудын цуглуулга болсон газар болоод удаж байна даа.
2021-12-03