Урд хөрш хилээ хааснаас үүдэн импортын зарим төрлийн бараа бүтээгдэхүүн хомстож, үнэ нь хэд дахин өсөөд байна. Үүнийг дагаад цагаан идээний үнэ ч нэмэгджээ. Манай улс 70 сая малтай, дотооддоо бэлэг дэлбэгээр үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн бол цагаан идээ. Урд, хойд хил хаагдсан ч тасалдахгүй, үнэ нь нэмэгдэхгүй байж боломжтой. Гэвч зарим цагаан идээний үнэ аль хэдийнэ нэмэгдсэнийг бид ТОСА, БӨМБӨГӨР худалдааны төвөөс сурвалжиллаа.
ТОСА худалдааны төвд цагаан идээний нийлүүлэлт хэвийн байна. Өөрөөр хэлбэл нийлүүлэлтээс үүдэн үнэ өсөөгүй нь лангуун дээр өрөөстэй байгаа олон төрлийн бүтээгдэхүүнээс тодорхой харагдана. Тэгвэл үнийн өсөлт ямар шалтгаантайг бид худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.
Тус худалдааны төвийн худалдагч Э.Буянаа цагаан идээний үнэ нэмэгдсэн шалтгааныг шатахуунтай холбон тайлбарлаж байна. Тэрбээр “Орон нутагт бензин ховордсон. Зарим сумдад зөвхөн орон нутгийнхаа иргэдэд л шатахуун өгдөг. Бензин ховордсон учраас бараагаа татахад хүндрэл үүсэж байна. Мөн сүүний том үйлдвэрүүд малчдад 1 литр тутамд 500 төгрөгийн урамшуулал өгч, үнэ цохиж авч байна. Тиймээс 11 сарын сарын нэгнээс сүү, өрөм тарагны үнэ нэмэгдсэн” гэсэн тайлбарыг өглөө.
ТОСА худалдааны төвийн үнэ ханш
|
Төрөл |
10 сар |
11 сар |
1 |
Өрөм (1 кг) |
14 000 |
16 000 |
2 |
Ааруул (1 кг) |
20000-25000 |
20000-25000 |
3 |
Айраг (1 л) |
5000 |
5000 |
4 |
Шар тос (1кг) |
25000 |
25000 |
5 |
Тараг (1 л) |
1600 |
2200 |
6 |
Сүү (1л) |
1600 |
2200 |
7 |
Аарц (1 кг) |
5000 |
5500 |
ТОСА худалдааны төвийн худалдагч А. Хишигсүрэн “Иргэдийн худалдан авах чадвар муу байгаагаас жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд зээлээр өгдөг. Тэд багадаа 700 мянган төрөгийн бүтээгдэхүүн зээлээр авдаг. Одоогоор хоёр зузаан дэвтэр дүүрээд байна” хэмээн ярилаа.
ТОСА худалдааны төвд цагаан идээний бөөний үнэ ийм байна. Тэгвэл жижиглэнгээр худалддаг “Бөмбөгөр” худалдааны төвд цагаан идээ ямар үнэ ханштай байгааг бид сонирхлоо.
Бөмбөгөр худалдааны төвийн үнэ ханш
|
Төрөл |
10 сар |
11 сар |
1 |
Өрөм 1 кг |
22000 |
23000 |
2 |
Ааруул 1кг |
15000-25000 |
15000-25000 |
3 |
Айраг 1л |
5000-6000 |
5000-6000 |
4 |
Шар тос 1кг |
28000 |
28000 |
5 |
Аарц 1 кг |
5000 |
6000 |
Бөмбөгөр худалдааны төвийн худалдаа эрхлэгч Ж.Эрдэнэжаргал “Ченжүүд орон нутгаас цагаан идээний үнийг нэмж аваад байгаа болохоор энэ жилийн хувьд үнэ нь өмнөх жилээс харьцангуй өндөр байна. Манайх Архангай, Завхан аймгаас бараагаа татдаг. Шатахууны үнийг дагаад тээврийн зардал өссөн болохоор бид үнээ нэмэхээс өөр аргагүй болж байна. Нийтийн тээврээр нэг шуудай ааруул авахад л 25000 төгрөгийн зардал гардаг” хэмээн учирлаж байна. Борлуулагч нар шууд малчидтай харилцаж, арай хямд үнээр бүтээгдэхүүн авах сонирхолтой ч дунд нь ченжүүд цагаан идээний үнийг өсгөөд байдгийг худалдагч нар хэлж байна.
Г.Чоглойдорж
Уншиж байна |