Монголын нүүрс моод болох цагсан
2021-04-13

БНХАУ-Австралийн харилцаа улам дордож, нүүрсний нийлүүлэлтээ таг зогсоожээ. Өөрөөр хэлбэл Хятад улс Австралиас нүүрс огт авахгүй гэсэн үг. Ингэснээр Хятад улсын эрчим хүчний салбар, гангийн үйлдвэрлэлд коксжих нүүрсний асар том хоосон орон зай бий болсон гэсэн үг. Энэ орон зайг нөхөх хамгийн ойрын боломжит хувилбар нь Монгол Улс. Манай улсад нүүрсээ борлуулах алтан боломж бий болсон гэсэн.

 

Харамсалтай нь Монголын нүүрс хилийн боомт дээрээ гацаатай байгаа. Хятадын талаас хязгаарлалт тогтоож, Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 15 автомашин нэвтэрч байгааг “SXCoal” мэдээллээ. Уг нь энэ боомтоор Монголын нүүрсний нийт экспортын 58 орчим хувийг нийлүүлдэг. Гэвч бараг зогсолтын байдалтай байна.

 

Бараг ч гэж Монголын нүүрсний экспорт энэ сарын эхээр тав хоног нам зогссон. Хятадын талын Ганц модны боомтын PCR шинжилгээний аппарат эвдэрснээс болоод Монголын нүүрсний машин хил дээрээ хэдэн арван км цуваа болон нам зогсов. Боомтын үйл ажиллагаа хэвийн болсон ч өдөрт дундажаар 15-хан машин нүүрс. Уг нь манай улсад нүүрсний асар их нөөц бий. Хятадын талд ч асар том зах зээл сул чөлөөтэй, нийлүүлэгч хайгаад алс холын АНУ-д хүртэл хандаж байна. Ийм боломжийг ашиглаж чадахгүй байгаа Монгол үнэхээр хөөрхийлөлтэй.

 

Энд өнөө л төмөр замын асуудал яригдана. Хэрвээ Монгол Улс төмөр замтай байсан бол нүүрсний экспорт тасралтгүй урсах байв. Коронавирусийн халдвараас үл хамаараад Хятадын эрчим хүч, гангийн үйлдвэрлэлийн нүүрс нийлүүлэлтийг Монголын коксжих нүүрс базах байлаа. Гунигтай нь манай улс нүүрсээ хүрздэж зөөдөг.

 

Дээр нь коронавирусийн шинжилгээний хариугаа мөнгөөр худалддаг учраас хятадууд хаширлаж, заавал өөрсдөө шинжилгээ хийж, хилээр нэвтрүүлэх журам тогтоочихсон. Харин бид аманд нь багтаад, хил дээрээ горьдлого царайлан очерлож сууна. Ганц модны боомтын  PCR шинжилгээний цэг нь өдөрт 30 хүнд шинжилгээ хийх  хүчин чадалтай учраас Монголын талаас өдөрт 15 машин орж, гарч байгаа нь их юм.

 

Хятад улсын зах зээлд Монголын нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Австрали-Хятадын харилцаа муудсаны ачаар манайх 2021 оны эхний хоёр сард урд хөршийн импортын 61.7 хувийг хангаж, коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч болсон гэнэ. Өмнөх оны мөн үед Монгол Улс импортын 17.7 хувийг эзэлж байсан бол 61.7 болон нэмэгджээ. Мэдээж чамлахаар чанга атгах хэрэгтэй. Гэвч бидэнд алдагдсан боломж ямар их байсныг бодохоор энэ тоо ч чамлалттай санагдаж байна.

 

Хятад-Австралийн харилцаа цаашид хэрхэн үргэлжлэхийг таах боломжгүй. Үнэт зүйлээ хамгаалсан их гүрнүүдийн тулаан үргэлжилж, хооронд нь хоосон орон зай байсаар байхыг үгүйсгэх аргагүй. Харин энэ боломжийг Монгол Улс ашиглах л шаардлагатай байна. Бид боломж хайх шаардлагагүй, хувьсгалын тохироо гэдэг шиг л боломж өөрөө гараад ирлээ.

 

Яг одоогийн нөхцөл байдлаар бол бид энэ боломжийг ашиглаж чадахгүй, урд хөршүүдийг царайлчилсан маягаар багахан нүүрсээ зарна. Жижиг, томоос үл хамаараад асуудал л гарвал хятадууд хилээ хаагаад гүрийчихнэ. Танай дотоодын халдвар, таны шинжилгээний хариу үнэн эсэх гээд гүрийх шалтгаан мундахгүй. Ийм үед хятадууд биш бид л хохирдог. Сул чөлөөтэй зах зээл гарч, нүүрсний үнэ өсөн нэмэгдэж байгаа үед бүтээгдэхүүнээ нийлүүлж чадвал алтан боломжийг ашиглалаа л гэсэн үг. Хэдийг болтол нүүрсээ зарж, нүүрсэндээ найдах билээ. Дэлхий нийт нэг л өдөр нүүрснээс татгалзаж, газрын баялаг газартаа үлдэнэ.

 

Тэгэхээр манай улсад яг одоо л боломж нээлттэй байна. Төмөр замгүй учраас вагон вагоноор нь зарж чадахгүй. Ядаж машинаар нь зарах боломжоо олигтойхон ашиглахсан. Хятад руу гарах нүүрс тээврийн машинаа нэмэхсэн. Угаас манай улсын ганц найдвар уул уурхай, тэр дундаа нүүрс, зэс. Энэ баялгаа эзэн шиг нь зарж үзэхсэн. Монголын нүүрс моод болох цаг ирээд байгаа юмсан...

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Manai erunhiilugch,Z.Enhbold 2 ...:
Manai erunhiilugch,Z.Enhbold 2 orosiin vostokoor damjuulaad zaraad ugnu geseeen
2021-04-14
mnbvc:
battulga iin gai
2021-04-13
Төмөр замтай болоосой.
2021-04-13
Моод монголоор дуусдаг юм. ккккк
2021-04-13
Yag unen.
2021-04-13
Harin tiimee.
2021-04-13
Aadah chini hjaa narin mongolig gulug bolgoh shantaaj yum. Uugeer yug medruuleh geed bna gevel negdugeert buh hun amdaa hjaa vaktsin shahaj uur busad ulsaad avahgui bhig husej bgaa. Daraagiin asuudal n hurelsuh zuun jiliin hural deer hjaagiin talaar tuuhiin shijtei yum yarsan ene bas shaltag bolson 3 t 4 sarin negend putin manaid sunuugch ongotsni horoo uguh tushaal gargasan. Er n bid hyatadin erhsheeld orj bna daa.
2021-04-13
Баттулга бандийн хар гайгаар хэдэн тэрбум доллар алдаж байгаагаа Монгочууд мэддэгч болоосой
2021-04-13
Harin tiimee.
Баттулга бандийн хар гайгаар хэдэн тэрбум доллар алдаж байгаагаа Монгочууд мэддэгч болоосой
2021-04-13
Төмөр замаа урагш нь тавьдаг байгаа даа.Ямар ч тэнэг эхлээд мөнгөө олдог баймаар.Гэтэл хойшоо тавиад байдаг.Монголыг хорлох бодлого уу
2021-04-13
Иргэн:
Төмөр зам барьчих 280 сая долларыг баахан шороо овоолж хаячихаад идэж уусан хулгайчуудыг Монголын ард түмэн цөмөөрөө үзэн ядаж,жигшин зэвүүцэж байгаа.Новшнуудаар буцааж төлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
2021-04-13
Yag unen.