Хэрэг хийсэн офицеруудыг чанга, цэргийг зөөлөн шийтгэе
2021-04-12

Цэрэг гэж хэн бэ. Маш энгийнээр тангараг өргөсөн алба хаагч. Тэр захирах бус захирагдах дэгтэй. Түүний дээр салаан захирагчаас эхлээд ангийн дарга хүртэл олон удирдлага бий. Бүгдэд нь ёсолж, захирагдах учиртай. Өөрөөр хэлбэл цэрэг эрх мэдэлгүй үүрэг гүйцэтгэгч. Тэр бүхнийг тушаалаар гүйцэтгэдэг. Тэгвэл офицер гэж хэн бэ. Нэг үгээр хэлбэл дарга. Дэслэгч эсвэл хурандаа цолноос үл хамаараад тэр цэргийг захирах, тушаал өгөх эрх мэдэлтэй. Гэхдээ цэргийг дэглэх, зодох, амь насыг нь хөнөөх эрх мэдэл бол байхгүй, хэн ч офицерт тийм дархан эрх өгөөгүй. Тэгвэл яагаад олон олон аавын хүү офицеруудын гарт эрэмдэг зэрэмдэг болж, бүр амь насаа алдаад байгаа юм бэ.

 

 

2017-2020 оны I улирлын байдлаар цэргийн албан хаагч хохирсон 37 хэрэг бүртгэгдсэнийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир хэлж байна. Үүний 16 тохиолдол нь цэрэг нас барсан. Эндээс 3 нь хүнийг санаатайгаар алсан гэмт хэрэг. Өнөө л цэргийг үхдэл нь зодсон хэргүүд гэсэн үг. Цэргийн албан хаагч гэмтсэн 21 тохиолдол, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 8, дарга захирагч нь хүч хэрэглэсэн 6 хэрэг бүртгэгджээ. Үүнээс 15 хэрэгт нь прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Мөн хуулийн байгууллагад хэд хэдэн хэрэг ажиллагаанд шалгагдаж буй.

 

ЗХЖШ-ын дарга Б.Ганзоригийн мэдээлж байгаагаар цэргийн амь насыг хөнөөсөн дарга нар 5 сараас 5 жилийн ял авчээ. Тэд одоо ялаа эдэлж байгаа гэнэ.

 

Тэгэхээр эхлээд дарга нарын хэргийг шийдье. Шийдэх шийдэхдээ тэдэнд хатуу ял оноож, үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулъя. Говь-Алтай аймагт гарсан цэргүүд харуулын даргаа хөнөөсөн хэрэг бол дараагийн ээлжийнх. Өмнө нь цэргийг зодсон, эрэмдэг зэрэмдэг болгосон, амь насыг нь хөнөөсөн өчнөөн хэргүүд бий. Мэдээж хүний амь нас харамсалтай, гэхдээ эхний асуулт, яагаад даргаа хөнөөх болов? Даргаа дарамталдаг цэрэг гэж байхгүй. Харин дарга нь цэргээ хүчирхийлдэг арми бий болсон нь бодит үнэн. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлсэн ч юм билүү. Тэд биеэ хамгаалсан байж болно, аргагүй байдалд орсон байхыг үгүйсгэх аргагүй. Хүний амь хөнөөсөн хэргийн ялаас мултрахгүй нь мэдээж. Гэхдээ цэрэг яагаад даргаа хөнөөх болов, юунаас үүдэв гэдэг нь хамгийн чухал асуулт.

 

Цэргийг зоддог, дэглэдэг, амь насыг нь хөнөөдөг хэргүүд тасрахгүй, байнга давтагдсаар байгаа нь хэрэг үйлдсэн офицеруудын ял шийтгэл хөнгөн байгаатай холбоотой. Эх орны амгалан байдлыг хамгаалах онцгой үүрэгтэй газарт хүний амь нас хөнөөсөн даргад оноож буй хэдхэн сар, жилийн ял бусдад нь сургамж болохгүй байна. Тэгэхээр  хэрэг хийсэн дарга нарт оноох ялыг чангатгая. Ингэж байж дарга нарын хүчирхийлэлд цэг тавих боломжтой. Өөрийнх нь бүрэн захиргаанд байгаа биеэ хамгаалах ч боломжгүй бүр эрхгүй цэргийг зодож, тамласан, алсан хүн хатуу шийтгэл үүрэх нь зүй ёсны хэрэг.

 

Цэргийг хатуу гараар барих ёстой, дэглэх шаардлагатай гэсэн угжирсан тогтолцооноос Монголын арми салах цаг нь болсон. Цэрэгт байх л асуудал гэсэн хэнэггүйтэл өөрийн биш гэхэд өрөөлийн хүүгийн амь насыг хөнөөж байна. Дарга, цэргийн сэтгэлгээ хандлагыг өөрчилж, хариуцлагыг шат  шатандаа тооцох хэрэгтэй. Дарга нь цэргээ алах, цэрэг нь даргаа хөнөөхөөс урьдаж, сэтгэлгээ хандлагын өөрчлөлт хийх ёстой. Дахин дахин давтагдах гашуун түүх нэг өдөр Монголын армийг эзэнгүйтүүлж, цол зэрэгтээ эрдсэн хэдэн хурандаагаас өөрцгүй болох вий. Эцэг эхчүүд хүүгээ цэрэгт явуулахаас айж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Буудсан хоёр цэрэгт бол 20-иос 25 жилийн ял төлөвлөж байна гэж ярьсан байна лээ.
2021-04-19
Яг үнэн
2021-04-15
Хувьсгал хийхгүй юу
2021-04-15
Цэргийг алсан бол өндөр албан тушаалтнууд огцрох ёстой тэгж байж ардчилал
2021-04-15
Монголын цэрэг гэж хэзээний Соц-н үе-с цэрэг хүнийг мал шиг зодож нүддэг газар бсийм дөө.
2021-04-13
Хувьсгал хийхгүй юу
Zochin:
Odoo dargaa buudsn 2tseregt 5sar esvel 5jil bh bluu.. tsergee alsan darga iim yal avdag yum bol.huchirhiilel huchirhiilegchiig bii bolgodg ni ortoi bhda.
2021-04-12
Zochin:
Буудсан хоёр цэрэгт бол 20-иос 25 жилийн ял төлөвлөж байна гэж ярьсан байна лээ.
иргэн:
хууль ялгаагүй адил тэгш байх ёстой.
2021-04-12
Гуцоо:
Муу бат гэж новшу монгол цэргээр оролдох гээд байна уу
2021-04-12
zochin:
adilhan bugdiig n changa shiitge eh ornoosoo urvasan tootsoj shiitge
2021-04-12
Яацан малууд монголоор дүүрчээ вэ Хууль ямарч хүнд тэгш үйлчлэх ёстой гэж мэдэх үү Шударга ёс их ярьдаг байж үндэс сууриа мэдэхгүй хоосон толгойтнууд энэ улсыг шат шатандаа баллаад дууслаа
2021-04-12
Санал нэг байна.
2021-04-12
Zochin:
Уунийг бичсэн хунд битгий хуц гэж хэлье
2021-04-12
Санал нэг байна.
Генералдаа арга хэмжээ авч чадахгүй болохоор цэргүүд өөрсдөө арга хэмжээгээ авсан бх аа
2021-04-12
......:
монгол улс хуультай орон ялгаварлан гадуурхахгүй хуулийн дагуу хатуу шийтгэ эх орноо хаяад урваад даргаа алаад .....
2021-04-12
Бат гэх хөлсний бичээч минь монголын хуулинд хүнийг албан тушаал алдар цол хөгшин залуу яс үндэс хамаарахгүйгээр хуулинд заасан зүйл ангиар шийтгэнэ.Даргад нь их цэрэгт нь бага гэж байхгүй ээ ижил төрлийн гэмт хэрэг хийсэн бол хариуцлага нь ижил л байна.
2021-04-12
1917 онд Хаант Оросын засгийн газрыг огцруулсныхаа дараа Зөвлөлүүдийн гаргасан хамгийн хорлонтой тушаал бол хэрвээ цэргүүд хүсвэл офицерууддаа захирагдахгүй байж болно гэсэн тушаал байсан юм. Ингэснээр цэргүүд хүсвэл фронт руу явахгүй байх, даргаа буудах үзэгдэл газар авч улмаар хэнд удирдагдахгүй болж эцэст нь коммунизм дэлхийг өнгөрсөн зууны туршид нөмөрсөн байдаг. Үзэл бодлоо илэрхийлж болно. гэхдээ ингэж туйлширч байгаа чинь арай дэндүү байна. үр дүн нь ямар ч аюултай зүйлд турхирч байгаа туучий вэ чи. Армийн дэг гэдэг зүйл хэтэрвэл хортой ч гэсэн огт байхгүй байж болохгүй зүйл. Үүнийг Цэргийн амьдрал үзсэн эсвэл олон эрчүүдтэй газар ажилдаг захын хүн гадарлахтайгаа байгаа. Маш олон боловсролын ялгаатай олон газраас цугласан олон санаа бодолтой хүмүүсийг нэг хүн шиг үйлдэл хийж сургахын тулд маш их тэвчээр чанга хатуу байдал байдаг л зүйл шүү
2021-04-12
Иргэн:
Бид ядуу хүмүүс. Энэ хүнд цаг дор тэжээдэг насанд хүрсэн үрсийг минь Дамбаас шар хаднаас 7 буудлаас Баянхошуунаас Амгалан Улиастаагаас Дорнотын тал Ховдын Дарвиас Хөвсгөлийг тайга Говийн манханаас тэд цэрэгт аваад явсан. Тэднийг минь ядуу учраас зодож ар гэр аав ээжийнхэн групын мөнгөнөөс авдаг тийм зэрлэг армид ядуу угшилтай үрс минь зодуулж цаг бусаар хорвоог орхидог баян дарга гeнeралтай нийгэмд амьдарч буй нь бидний эмгэнэл ажээ.
2021-04-12
Яг үнэн
Зочин 966:
Сахилга бат зохион байгуултгүй арми зэвсэг барьсан дээрэмчин алуурчид болдог. Армийн эрс шинэчлэл хийж хүнлэг энэрэнгүй алсын хараатай эх орон ч үзлийг жанжин шугам болгож чадвал хүчирхэг болно. Гадаадад энхийг сахих олон улсын гэрээт албан хаагчид армийн нэрийг өндөр гаргаж сайн байгаа.эх орондоо алба хааж байгаа армийн өлбан хаагчид нэгийг бодож дээр дооргүй сахилга бат өндөр сэрэмжтэй албаа хааж хэрэгтэй бүгд аавын ээжийн хүүхдүүд шүү
2021-04-12