ХЭН нь АН-ын дарга вэ
2021-03-29

АН-ын даргын сонгуулийн цахим санал хураалт өчигдөр явагдлаа. АН-ын даргын сунгааны явцад одоогийн намын удирдлагууд зөвшилцөлд хүрч чадаагүй. Тиймээс намын даргын  сунгаа хоёр талд явагдсан. Тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнийн фракцаас УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр нар, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талаас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар АН-ынх даргын сонгуульд нэр дэвшин, сурталчилгаа ч хоёр талд өрнөж байлаа.

 

Хоёр талд явагдсан АН-ын даргын сонгуулийн цахим санал хураалтаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат  нар тус тус олонхийн санал аваад байна.

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

  • 1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч

  • 2008 онд Удирдлагын академи, докторант

  • 1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал

  • 2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

  • 2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга

  • 2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч

  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

 НИТХ-ын төлөөлөгч  М.Тулгат:

  • 1994-1996 онд нийслэлийн 1 дүгээр сургууль

  • 1998-1999 онд Осака гадаад хэлний сургууль

  • 1999-2003 онд Киотогийн их сургууль эдийн засгийн ухаан /БАКАЛАВР/

  • 2003-2005 онд Киотогийн их сургууль эдийн ухаан /МАГИСТР/

  • 2005-2009 онд Япон улс “Софтбанк инк” санхүүч

  • 2010-2013 онд “Бекфорс” ХХК-ийн захирал

  • 2013 оноос “Хишиг арвин” групп ерөнхий менежер, дэд захирал

  • 2016 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч

Ийнхүү АН-ын даргын  сонгуулийн урьдчилсан дүн ийнхүү гарсан ч намын гишүүдийн төдийгүй олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн хэвээр үргэлжилж байна. Дотоод хагарал, маргаан, хуваагдлаа шийдэж, зөвшилцөлд хүрч чадаагүй эхлүүлсэн АН-ын даргын сунгааны үр дүн гарах уу? Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны хайлчилбарт баригдаж, албан ёсны даргаа тодруулах гарцгүй байдал АН-д үүссэн.  УИХ-ын сонгуулийн дараагаар хариуцлагаа ухамсарлан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Туваанд  шилжүүлэн өгсөн байдаг. Атал орон нутгийн сонгуулийн дараагаар “эргэн ирсэн”-ээр будилаан даамжирсан. Энэ нь эцэстээ намын даргын сунгааг хоёр талд зохион байгуулахад хүргэсэн нь энэ. С.Эрдэнэ АН-ын тамга, намын нэр өөрийнх нь нэр дээр хуулийн дагуу бүртгэлтэй  гэдэг. Гэсэн хэдий ч АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилж, тамгаа хүлээлгэн өгснөөс бус, буцааж авч чадаагүй нь басхүү үнэн.  АН-ын албан ёсны тамга хуулиараа С.Эрдэнийн нэр дээр байгаа ч албан ёсоор Ц. Туваанд хадгалагдаж байгаа гэж ажиглагчид үзэж байна.

 

Тиймээс л энэ удаагийн хоёр талд явагдсан АН-ын даргын сонгуулийн үр дүнгээр хэнийг даргаар томилох вэ гэдэг дараагийн маргаан үүслээ. Өнөөдөр намын гишүүдийн олонхийн санал аваад байгаа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нарын хэнийг нь даргаар сонгохыг дахин санал хураалт бус АН-ын фракцуудын тохироо шийдвэрлэх юм. Эс бөгөөс даргаа сонгож чадаагүй АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй болох нөхцөл үүснэ гэдгийг намын удирдлагууд өглөө бүр мэдэрч сэрж байгаа. 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Уг нь бол Тулгат нь зөв хүн, Гэхдээ нөгөө Жонку нь чичрээд ороод ирэх байлгүй дээ
2021-03-30
za an ch bur balayrtaj baygaa yum bayna , bur naad an-aa tatan buulga
2021-03-29
Зочин:
Намтарыг нь харахад Тулгат нь гайгүй харагдаж байна.
2021-03-29
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим (шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна!!!
2021-03-29
Хүчинтэй гэрчилгээ ба тамгатай нь:
Нийтэд үзүүлнэ үү, Хуулийн байгууллага эцэслэн өгнө үү
2021-03-29
Иргэн:
Одоо энэ 2 хүүг олны нүдэн дээр барилдуулаад хэн ялсанд нь Дарга цол өгье. Ерөнхийлөгчийн зарлигаар шүү.
2021-03-29
Анархистууд!
2021-03-29
Сосорбарам:
Тэнэг АН тарах хэрэгтэй
2021-03-29
ардчилагч:
АН ын даргаар хэн нь зүгээр вэ гэж бөө зайран , лам нараас асуу болохгүй бол би болмоор б н.
2021-03-29