Зөвшилцөлд хүрээгүй АН даргаа сонгож чадах уу
2021-03-25

 

АН-ын даргын төлөөх сунгааны сурталчилгаа сүүлийн шатандаа орж байна. Өнөөдөр парламентад бүлэг байгуулах квотын доод хязгаарт хүрсэн суудал бүхий АН-д сөрөг хүчин гэх нэр нь ч ахдахаар хэмжээнд хүрээд байна. Учир нь өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиас хойш намын дарга С.Эрдэнэ нь хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилон, ажлаа хүлээлгэж өгсөн хэдий ч албан тушаалдаа эргэж ирж, АН-ын даргын бус тамганы эрэлд гарсан. Намын даргыг сонгох сунгааны дараагаар АН шинэчлэгдэх үү гэсэн асуултад олон нийт эргэлзэж байна.  Ерөнхийлөгчийн  сонгуулийн цаг тооны хуанлитай зэрэгцсэн намын даргын сунгааны үеэр ч АН-ын талцал үргэлжилж байгаа. АН-ын даргыг сонгох сунгаатай зэрэгцээд удирдлагууд нь дотоод асуудлаа цэгцлэхээр зөвшилцөх ажлын хэсэг байгуулаад байсан. Гэсэн хэдий ч АН-ын даргыг тодруулах сунгаатай зэрэгцээд удирдлагууд дотооддоо зөвшилцөж чадахгүй, бүүр мэдэгдэл хийх дээрээ тулжээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Талуудыг эвлэрүүлэх, зөвшилцөлд хүргэх хурлыг зохион байгуулж зарласан ч ирэхгүй байна. Энэ янзаараа манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүйд хүрнэ” гэсэн нь АН-ын маргаан үргэлжилсээр байгааг илтгэнэ. Цаашлаад “Манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хайчинд байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бол манай намын эсрэг болсон” хэмээн эвлэрч чадахгүй, даргаа сонгож чадаагүй өдий хүрсэн дотоод асуудлынхаа бурууг эрх баригч хүчин рүү чихэв. Аливаа намын дотоод асуудалд бусад улс төрийн хүчин ер падлийгүйг хэн бүхэн гадарлана. Намын даргыг тодруулах сунгааны сурталчилгаа дуусгавар болох энэ өдрүүдэд ч маргаан нь үргэлжилж, мэдэгдэл гаргасаар байгаа юм.

 

 

УИХ дахь АН-ын бүлэг “ Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бид Ардчилсан намын дотоодод өрнөөд буй үл ойлголцлын үйл явцад хүндэтгэлтэй хандаж маргаан гаргаж буй талуудыг эвлэрүүлэх, дараагийн намын дарга сонгох үйл явцын талаар хоёр талын байр суурийг сонсож, шат дараалсан уулзалтуудыг зохион байгуулсан боловч нэгдсэн үр дүнд хүрээгүй.

 

Бид 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 279 гишүүн оролцсон ээлжит бус 20 дугаар хуралдаанд биечлэн оролцож намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн дөрвөн нэр дэвшигчид амжилт хүссэн болно.

 

Мөн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр талуудын байр суурийг сонсохоор С.Эрдэнэ тэргүүтэй хэсэгтэй уулзалт хийж, маргалдагч талуудын төлөөлөл оролцсон хамтарсан ажлын хэсэг байгуулж, зөвшилцөх, намын даргын сунгааг нэгтгэн хийх талаар байр сууриа илэрхийлсэн боловч ажлын хэсэг байгуулах, уулзалт хийх боломжийг С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс гаргасангүй. Түүнчлэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн нэрийг барьж, ажлын хэсэг зөвшилцөлд хүрч сонгуулийг нэг өдөр зохион байгуулахаар болсон мэт буруу ташаа ойлголт, мэдээллийг намын гишүүд болоод нийгэмд түгээж байгаад харамсаж байна” гэдгээ мэдэгдээд байна. Нөгөөтэйгүүр АН-ын даргыг сонгох санал хураалт цар тахлын халдварын үеийн  журмаар цахимаар явагдана. Үүнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мөн л эсрэг байр суурьтай байна.  АН-ын одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй Үндсэн дүрэмд намын даргын сонгуулийг “цахимаар” явуулах заалт байхгүй.

 

Нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй байж С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг олон нийтийн сүлжээнд цахим системээр санал хурааж Ардчилсан намын даргыг сонгох гэж буй тухай мэдээллийг түгээж байгаа нь анхан шатны намын гишүүдийн баталгаат саналаар сонгогдох шинэ удирдлагатай дахин маргаан үүсгэх, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг оролцуулах боломжгүй болгох эрсдэлт нөхцөл байдал үүсгэнэ” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Цар тахлын халдварын бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед УИХ цахимаар хуралдаж, цахим журам үйлчилж байгааг төрийн түшээд юунаас илүүтэй мэдэж байгаа. Тэр байтугай цар тахлаас урьчдилан сэргийлэх, эдийн засаг, нийгэмд  авч хэрэгжүүлэх  арга хэмжээний хуулийг өмнөх парламентын үед баталж, шинэ парламент дахин нэмэлт өөрчлөлт оруулсан баталсан. Тиймээс намын дүрмийн бус цахим санал хураалтыг эсэргүүцсэн нь улстөржилт гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.

 

 

АН-ын даргын сонгуульд  УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарын дөрвөн хүн нэр дэвшин, өрсөлдөж байна.  Харин зөвшилцөлд хүрч чадаагүй хуваагдсан АН-ын удирдлагууд намын даргыг сонгох саналт хураалт, сонгогдсон шинэ даргыг хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Ямартай ч энэ өдрүүдэд хүссэн ч, эс хүссэн ч шинээр сонгосон даргыг хүлээн зөвшөөрөх, цаашлаад Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ч маргаангүй тодруулах сонгуулийн  цаг хугацааны хайлчилбар дээр АН ирээд байгаа нь үнэн. Учир нь цаг хугацааг хэн ч зогсоох чадахгүй.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Аль тал нь чонотой нийлсэн нохой шиг МАН-талд үйлчилж АНнамыг сонгуульд оруулахгүй гэж үймүүлээд байгааг ойлгох ч юм алга ,Сонгуулийн дараа бүх зүйл тодорхой болж хариуцлага тооцох цаг ирнээ гайгүй,
2021-03-27
Монгол:
Эрдэнэ ийн бүх булхай, луйвар, гэмт хэргүүдийг МАН ынхан мэддэг учраас Эрдэнэ МАН д барьцаалагдаж АН ыг хоёр хувааж самарлаа. Одоо Эрдэнэ Баттулгыг харлуулах PR ыг хийж Хүрэлсүхийг өрсөлдөгчгүй сонгуульд оруулах ажлыг хийж байна.
2021-03-26
Монгол:
Эрдэнэ ийн бүх булхай, луйвар, гэмт хэргүүдийг МАН ынхан мэддэг учраас Эрдэнэ МАН д барьцаалагдаж АН ыг хоёр хувааж самарлаа. Одоо Эрдэнэ Баттулгыг харлуулах PR ыг хийж Хүрэлсүхийг өрсөлдөгчгүй сонгуульд оруулах ажлыг хийж байна.
2021-03-26
Иргэн:
МАН ын тагнуулууд маш сайн ажиллаж АН ыг хоёр хувааж, Эрдэнэ гэгчийг барьцаалан авсан бололтой. Ингэснээр Хүрэлсүхийг өрсөлдөгчгүй сонгуульд оруулж Эрдэнэ гэмт хэргээс мултрах тохироог хийжээ.
2021-03-26
монгол:
ЭНЭ БҮХНИЙ УЧИГТ НӨГӨӨ Л БАТТУЛГА МААНЬ ХАРАГДААД БАЙДАГ, МАШ ХАРАМСАЛТАЙ БАЙНА
2021-03-26
Тэрбээр "Эрдэнэ мэтийн хүмүүс энд суугаад шударга ёс ярих хэрэггүй. Нийгмийн даатгалыг хувийн компани шиг ашиглаж байсан нь үнэн шдээ. Төрийн мөнгөөр барьсан амралт нь байж байгаа. Ах дүү, хамаатан саднаараа нийлж, Баянгол дүүргийг хувьчилж авсан нь Эрдэнэ вангийн хошуу гэж нэрлэгдэж байна. Энэ бүх буруу жишгээс болж өнөөдөр ийм байдалд хүрсэн. Батзандан, Пүрэвдорж гишүүн нараа, наад бүлгийнхээ даргыг солио. Наад хүн чинь байгаа нөхцөлд та нар хичнээн шударга ёс яриад, бүтэхгүй. Дүр нь тохирохгүй хүн гэж байдаг юм" хэмээн АН-ынханд "том" зөвлөгөө өглөө.
2021-03-25
АН НЭГМӨСӨН МАЖИЙГААД МАН 2 ХУВААГДВАЛ САЙХАН БОЛНО.АН ЫН ӨМНӨХ ЛИДЭРҮҮД ИДСЭН УУСАН НЬ ХАНГАЛТТАЙ
2021-03-25
Болд:
Монголд олон нам хэрэггуй нэгдээд намчирахгуй явах хэрэгтэй дээ
2021-03-25
Зочин:
Энэ хэд болье чадахгуй бол татан буулгаа бусад руу битгий буруугаа чихээ ийм дамбуу байвал татан буулгаа
2021-03-25
S.ERDENE, TUVAAN 2-OO TA 2 SHIG LALARUUDAAR AH-IIG UGUI HIILGEHIIG BID HUSEHGUI.2 LAKRIIN PIZDA MINI BITGII KOMMUNISTUUDIIN MAH-IIN HOOL BOLOOROI.TA 2IIG BUUDSAN CH BAGADNA SHUU.2LALARAA AH-IIG ORHIOD 2LAA UHEJ DALD ORTSGOO.
2021-03-25
С.Эрдэнэ гол буруутай харагдаад байна
2021-03-25
UNEXEER TENEG MALUUD UOMDAA. NEGDEJ XEL AMAA OLOXGUI XUVIIN TOGLOLT XIIGEED L. SAMARCH BAIAN ARDCHILLIIG
2021-03-25
нэг санал байна:
МОНГОЛЫН ТӨРИЙН ТУЛАХ ХОЁР БАГАНЫ НЭГ БОЛОХ АРДЧИЛСАН НАМЫГ ТӨРӨӨС МАГАДГҮЙ АРДЫН НАМААС ДЭМЖЭЭД ТУСЛААД ӨГМӨӨР ЮМ ДАА.... ЭНЭ ЯНЗААРАА ДОТООДДОО ӨӨРСДӨӨ УЧРАА ОЛЖ ДӨНГӨХГҮЙ БАЙСААР МАЖИЙХ НЭЭ.. АРДЧИЛСАН НАМГҮЙ БОЛ МОНГОЛЫН УЛС ТӨР НЭГ НАМЫН СИСТЕМД ОРНО ШҮҮ ДЭЭ....
2021-03-25